Авсан ч өртэй, аваагүй ч өртэй үлдэх ТҮЦ эрхлэгчид

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

  Монголын худалдаачдын холбооны гишүүд өнөөдөр “Смарт ТҮЦ” байрлуулах нэрийдлээр ард иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг хурааж авч байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд уг шийдвэрийг гаргасан хүмүүст шаардлага хүргүүлэхээр болсон юм. Энэ талаар Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхтуяагаас тодрууллаа.

-Монголын худалдаачдын холбоо анх хэзээ үүссэн бэ?

-Манай холбоо анх 2016 онд байгуулагдсан. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын  28-нд анхдугаар их хурлаа хийж, тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Худалдаа эрхлэгчдэд ямар асуудал тулгарч байна, биднийг зорин ирж байгаа худалдаачдыгаа нэгтгэн хөгжүүлж, хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

-“Смарт ТҮЦ” тавигдвал та бүхний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой болох вэ?

-Мэдээж маш хэцүү болно. Бид Смарт карт үйлчилгээг эрхлээд тэндээсээ нэгхэн хувийн ашигтай ажилладаг. Хэрвээ энэ ТҮЦ-ийг авчихвал эхний нэг жилдээ биднээр хүнс заруулахгүй гэсэн. Хэн ч зөвхөн ном дэвтэр зараад ардаа байгаа бүхэл бүтэн ар гэрээ боломжийн авч явж чадахгүй л байх. Дээрээс нь энэ ТҮЦ огт бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй, зөвхөн банкны картаар автобусны карт цэнэглэнэ гэсэн. Гэхдээ энд тэр картын төхөөрөмжийг нь авчирч ажиллуулах боломжгүй гэж Смарт компаниас нь хариу өгсөн.

-Нийт хэдэн Смарт ТҮЦ орж ирэх вэ?

-Анх хэлэхдээ нийт 102 ТҮЦ орж ирнэ, тэрийгээ 8-15 саяар зарна гэсэн. Гэхдээ тэр нь сүүлдээ 144 болж хувираад энгийн ард иргэдийг хохироох санаатай байна. Би үүнийг газрын ямар нэгэн наймаа гэж бодож байгаа. Хэн ч байршил нь тодорхойгүй ТҮЦ-ийг тавихын тулд ингэж улайран дайрахгүй. Бид хотын дарга С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нарыг огцорч, увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Бид энэ ТҮЦ-ийг авъя гэсэн ч зээл авахад боломжгүй зүйлс шаарддаг тул чадахгүй. Смарт компаниас хэлэхдээ бидэнд смарт түц ажиллуулдаг 30 ажилтан л байгаа. Хэрвээ 102-ыг ажиллуулъя гэвэл боломжгүй. Тиймээс бид энэ 30 ажилтандаа цалинг нь өгч ажиллуулаад үлдсэн 72 ТҮЦ-ээ зардаг юм уу гэж хэлсэн. Хэрвээ бид тэр ТҮЦ-ийг худалдан авбал карт цэнэглэлтээс нэг хувийн ашигтай, ном дэвтрээ заръя гэсэн ч ашиггүй ажиллана. Тэгээд гар дээрээс худалдаа хийхээс өөр аргагүй болно. Энэ нь зөвхөн ТҮЦ-ийг ТҮЦ-ээр сольж байгаагаас ямар ч ялгаагүй л хэрэг байхгүй юу.

-Энэ сарын 2-ны өдөр И.Нарантуяа гэх эмэгтэйн ТҮЦ-ийг хураасан гэсэн?

-БЗД-ийн Сансарын колонкт үйл ажиллагаа эрхэлж байсан манай гишүүн И.Нарантуяа гэдэг эмэгтэйн ТҮЦ-ийг дотор нь хоёроос гурван хүн байхад шууд шалыг нь хуу татан аваад өөрийнх гарыг хашааны төмөрт аваачиж хүлээд ТҮЦ-ийг нь ачаад явчихсан.

-И.Нарантуяагийн ТҮЦ-ийн шалыг нь цөмөлсөн хохирлыг Нийслэлийн газрын албанаас хариуцах уу?

-Мэдээж хариуцахгүй. ТҮЦ-ээ хураалгасан хүн буцааж авахын тулд 320 мянган төгрөг өгч, тухайн дүүрэгт дахин худалдаа үйлчилгээ эрхлэхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй болно. ТҮЦ нь одоо БЗД-ийн журмын хашаанд байгаа. Журмын хашаанд нэг хонуулахад 80 мянган төгрөг. Гэхдээ заавал хураалгасан өдрийн маргааш нь авах ёстой байдаг. Төр засаг ард иргэдийгээ ийм л байдалд оруулж байна. Авсан ч өрөнд орно, аваагүй ч өрөнд орно.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлхүү(66.181.160.126) 2018 оны 08 сарын 07

Сундуйн Батболд гэж М.Энхболдын гарын утсан хүүхэлдэй угаас хөдөөний ”мантуу”. Тийм амьтан Улаанбаатар шиг том хотыг хэзээ ч удирдаж чадахгүй. Одоо хийж байгаа зүйл юу байна. Юу ч алга. Хар л даа. Саяын үргэлжилсэн борооны дараа юу болж байна. Зарим газар үерт урсахаа дөхөж байна. Тавьсан замыг нь хар л даа.Ийм дарга нэртэй бөглөөнүүд суудлаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй. Ядарсан олныг яа гэж байгаа хэрэг вэ? ТҮЦ-ний бизнес л цаана нь яваад байгаа нь хэнд ч тодорхой байна ш дээ...

0  |  0
Ганаа(103.212.116.26) 2018 оны 08 сарын 07

Амьдрал авч яваа ядарсан авгай нарийг л дээрлэхнэ хуурна хулхидана жижиг дарга нарийн л журам гаргуулж бгаад хийдэг дээрэм луйвар л байдагшд

0  |  0
Зочин(202.70.34.130) 2018 оны 08 сарын 06

анхнаасаа хорооны дарга нар нь баахан авилгал авч түц тавиулчаад одоо хураах гэхээр бөөн асуудал болж байгаан

0  |  0
Буяндэлгэр(202.179.24.242) 2018 оны 08 сарын 06

ТҮЦ ийг цэгцлэх нь зөв автобусны буудалд зогсох зай бхгүй ТҮЦ тависан бна ганцхан автобусны буудалд. 4-10 бна арай дэндүү замбраагүй бна дандаа түрээсний ТҮЦ

0  |  0
hasaa(66.181.160.83) 2018 оны 08 сарын 06

ene heden elii balai avgai nariin ayiig harna gej yu baisiin hurdan zailuulaach yadargaatai yum ve

0  |  0
Zochin(139.5.219.229) 2018 оны 08 сарын 06

Olon tuutsnii hereg algaa hotiin ongo uzemj gutaasan hugtaana ni duussan hunsnii buteegdehuun zarna huuhduud hordlogo bolohoor um zardag tsoolj tsentsleh ni zov

0  |  0
zochin(64.119.18.253) 2018 оны 08 сарын 06

ene olon tuts gesen ambaarnuudyg bagasgakh ni zuw shuu

0  |  0
Top