Р.Пүрэвдагвыг Гандангийн нэр дээрээс барилдвал аварга болно гэжээ

Өндөр гэгээн Занабазарт зориулан Ширээт цагаан нуурт 1639 онд зохион байгуулж байсан анхны Даншиг наадам нь үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 онд өндөр үүдээ барьсан билээ. Үүнээс хойш 100 гаруй жилийн дараа энэ зууны 2015 онд дахин сэргээн тэмдэглэх болсоор дөрвөн оны нүүр үзэхэд Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвөнтөө түрүүлснийг жирийн үзэгдэл биш хэмээн үзэж байна. Анхны даншиг наадамд “Өсөх идэр” начин цолтой зодоглож Даншгийн арслан цол хүртэж байсан идэрхэн бөх маань өнөө жил дөрөв дэх удаагаа түрүүлснээр Даншгийн Дархан аварга хэмээх эрхэм цол хүртлээ.

Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд түрүүлж үзээгүй энэ залуу арслан Даншиг наадамд дахин дахин түрүүлээд байгаа нь цаанаа учир шалтгаантай хэмээн Гандантэгчинлэн хийдийн лав хуваргууд, бусад судлаачид үэзж байна. Анх Даншиг наадмыг Ширээт цагаан нуур, төв халхын нутагт зохион байгуулж байсан нь ч үүнд хамаатай гэнэ. Нөгөө талаар Архангай, Өвөрхангай нутгаас Даншгийн хэмээн цоллуулах олон бөхчүүд төрөн гарсан нь ч цаанаа учиртай биз ээ.

Тиймээс Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарын хүмүүс Р.Пүрэвдагва арсланг Гандантэгчинлэн хийдийн нэр дээрээс аливаа баяр наадамд зодоглож байвал ихэд дээгүүр, өлзийтэй сайн барилдана хэмээн төлөглөсөн юм байх. Тэр ч бүү хэл улсын баяр наадамд ч үзүүр түрүү булаалдах хэмжээнд олон жил барилдана, Дархан аварга цолонд хүрч барилдах магадлал ч бий хэмээжээ. Магадгүй юм, аливаа зүйлийн учир ерөөл гэдэг өөрөө маш сонин зүйл шүү дээ.  

Дашрамд дурдахад Р.Пүрэвдагва арслан нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн энэ жил 33 нас хүрээд буй идэрхэн бөх. Архангай аймгийн Бөх билэгт дэвжээнд хамаарах бөгөөд 2008 онд Архангай аймгийн баяр наадамд 23 настайдаа түрүүлж Аймгийн арслан цолонд хүрсэн бол 2009 онд мөн аймгийнхаа наадамд үзүүрлэсэн байна. Тэрбээр 2010 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн Хурц арслан цол чимэг авч байсан бол 2012 оны Улсын баяр наадамд тав даван начин цолны босгыг 27 насандаа алхасан бөх. Мөнхүү 2014 оны Улсын баяр наадамд тав даван шөвгөрч начин цолоо баталж “Өсөх идэр” чимэг хүртээд байсан идэрхэн начин маань 2016 онд Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар 1024 барилдахад ес даван үзүүрлэж Улсын арслан цолонд хүрсэн бөх.

Одоо тэгэхээр тэргүүн хамба тэргүүтэй нөхдийн төлөглөснөөр үзээд алдвал Улсын аварга цол ойрхон байгаа юм биш үү.

Н.Баатар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Ragchaa [ 172.58.43.131 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 21:34 минутанд

Danshig gej yamar utgatai ug ve

дээд чоно [ 103.10.21.53 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 15:57 минутанд

Монгол бөхийн дүрээр харагдахгүй байгаа учир нь эрүүний сахал Лал Еврей Данжаад нь мэдэгүй Сахал заавал учиртай байдаг

mongol [ 27.123.212.138 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 12:03 минутанд

Ene lam nar zuguuhan ahia l baihiimaa. Ar.uvur hangai gandangiin nernees c geh shig. Undeseten yastnaar ni orolddog bolohnee. Davraad baigaam busuu.

болд [ 64.119.19.32 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 08:50 минутанд

ёоё та нарт өөр бичих юм алга уу? бүр нэг бичих юмаа олж ядчих юмаа

Mb [ 66.181.161.15 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 05:25 минутанд

Зарим нэг хүн муу хэлж байгаа хүмүүс зүлэг ногоон дэвжээнд гарах битгий хэл эр хүн шиг сайхан ноцолдож үзээгүй нуснууд байгаа да бөөн атаархал

зочин [ 202.9.42.12 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 04:17 минутанд

улсад 5 давж чадах уу

zochin [ 202.9.42.1 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 02:16 минутанд

бүх бөхчүүдээ бүх сүм хийдүүдэд хуваагаад өг. тэгвэл бүгд аварга болно.

Хийморь [ 202.131.229.34 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 01:46 минутанд

Улсаа зарсан Занаа ламын баярт барилдаад хийморь нь унаад Улсын баярт сайн байрилдахгүй байгаа юм

Улсад түрүүлнэ [ 103.57.93.227 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 01:33 минутанд

Ямартай ч улсад түрүүлэх хувьтай л залуу! харин хэзээ, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй! aварга Пүрэвдагва шүү дэ!

зочин [ 66.181.169.110 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 01:31 минутанд

Таарсан таар шуудайнууд наад хужаагийн баярт чинь эх түүхээ мэддэг бөхчүүд нь барилдахгүй байгаа юм чинь аргагүйшдээ. Мөнгө л олж байвал болоо гэсэн бодолтой гандангийн хэдэн лам нартайгаа яг адилхан нөхөр.

zo [ 202.9.40.155 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 01:12 минутанд

Balai yum.

Go to top of page