Ачааны машин дэлбэрснээс болж гүүр нуржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

  Италийн Болонья хотод өчигдөр хурдны гүүрэн дээр шатамхай шингэн ачиж явсан хүнд даацын ачааны машин дэлбэрчээ. Ослоор хоёр хүн амиа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэн байна. Хоёр ачааны машин мөргөлдөж, дэлбэрэлт болсон гүүр нуран унажээ. Зарим хүн дэлбэрэлтийн улмаас хагарсан шилнүүдэд оногдож гэмтсэн байна.

Италийн цагдаагийн газраас “Гэмтсэн 60-70 хүний дийлэнх нь түлэгдсэн, зүсэгдсэн гэмтэлтэй байгаа” гэжээ. Ачааны машин яг ямар төрлийн шатамхай шингэн зөөвөрлөж явсныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Одоогоор шингэрүүлсэн нефть гэж таамаглаж байгаа гэнэ.

Дэлбэрэлт болсны дараа аврах багийнхан гурван цагийн дараа ирж, тухайн замыг хаажээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top