Цахилгааны ухаалаг шийдэл...

 Манай компани нь 2005 оноос хойш цахилгаан техникийн угсралтаар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд байгуулагдсанаас хойш технологи ур чадвараа эрчимжүүлэн дохиолол, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байна.

Техник технологийн салбарт ажиллаж байгаатай холбоотойгоор инженер техникийн ажилчдынхаа ур чадварыг байнга дээшлүүлж гадаад, дотоодын сургалтад хамруулахаас гадна хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол явуулдаг.

Манай баг хамт олон үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 гаруй төсөл дээр амжилттай ажиллаж улсын комиссоор албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Бид цахилгаан хангамжийн тэргүүлэгч стандарт болох евро стандартыг (IEC) монголд хангаж ажиллах чиглэл дээр анхаарал хандуулан Дэлхийн №1 брэнд болох “Schneider electric” компаний албан ёсны  түнш болж дэлхийд шинээр нэвтэрч буй шинэ технологиудыг монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Schneider Electric”-н бараа бүтээгдэхүүн, цахилгааны тоноглолыг албан ёсны эрхтэйгээр захиалгаар болон бэлнээр нийлүүлэн борлуулж байна.

Эрхэм харилцагч үйлчлүүлэгч та бүхэнд чанартай, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж, таны сэтгэл ханамжийг өндөр байлгахыг хичээж, байнгын хамтрагч түнш байхыг эрмэлзэн ажиллах болно.   

Хаяг: СБД, Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг, 4-р давхар

Утас: 77777477, 88105451, 99107775

E mail: Sales@sit.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.22.138 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 05:30 минутанд

EKO TSAHILGAAN GEHEER SERGEEGDEH ERCHIM HUCHIIG HELEHEES GADNA HUNII BIYEND HORGUI ERCHIMIIG

Go to top of page