Санти Потос торны цаана нийтдээ 31 жилийг өнгөрүүлсэн бөгөөд үүний 13-ыг Францид, 18-ыг Испанид эдэлсэн байна. Түүнийг 40 халдлага зохион байгуулахад оролцсон болохыг цагдаа нар нотолж чадсан бөгөөд Испанийн түүхэн дэх хамгийн цуст аллагад оролцсон болох нь тогтоогдсон аж.
1987 оны зургадугаар сард Барселона дахь нэгэн супермаркетын ойролцоо тавьсан автомашин дэлбэрсний уршгаар 21 хүн амь үрэгдэж байжээ. Мөн 1986 онд Мадрид дахь Доминикан Улсын талбай дээр халдлага үйлдэгдсэний улмаас Үндэсний гвардийн 12 ажилтан амиа алдсан байна.
Өчигдөр өглөө Топас шоронгоос суллагдсан байна. Түүнийг хорих ангиас суллагдаж буйг Испанийн улсын телевизээр үзүүлжээ.
Испанийн Үндэсний шүүх 2006 онд Топасын ялын хугацааг багасган, түүний буруутгагдсан бүх заалтуудыг нэг хэрэгт нэгтгэсэн аж. Түүний харьяалагддаг байсан “Баскчууд болон эрхчөлөөний орон” хэмээх террорист байгууллага 1959 онд генерал Франкогийн дэглэмийг эсэргүүцэн байгуулагдаж байсан бөгөөд террорист арга хэрэглэн төрийн түшмэдүүд болон хүчний байгууллагынхантай тэмцдэг байжээ. Харин энэ оны тавдугаар сард уг байгууллага татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоож буйг мэдэгдсэн нь ийнхүү террорист эрийг суллагдахад нөлөөлсөн бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )