Г.Батгэрэл: Монголчууд мөнгө төлж вирус худалдаж авч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

  “Хаппи Веритас” төв В, С вирусийн идэвхжил тоолуулсан иргэдэд элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийж байна гэсэн мэдээллийн дагуу энэхүү төвийн дэд захирал Г.Батгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хаппи Веритас төв хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай төв 2008 оноос анх элэгний вирус тоолох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ жил манай төвийн 10  жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нэгдүгээр сараас эхэлж үйлчилгээний хөнгөлөлтүүдийг их үзүүлсэн. Энэ сард бид үйлчлүүлж байгаа иргэддээ элэгний В, С вирусийн гол оношлуур болох алат, асатын шинжилгээг үнэгүй хийж эмчлэх гэж байна.

-Танай төвийн үйлчилгээг үнэгүй авахын тулд ард иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Элэгний вирусийн илрүүлэх шинжилгээг өрхийн эрүүл мэндийн газартаа зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай. Үүнийгээ мэдэлгүй ирээд бухимдалтай буцах иргэд цөөнгүй байгаа. Эргэлзээтэй хариу гарсан бол өөрийн дүүрэг, ХӨСҮТ дээр дахин шинжилгээ хийлгэнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалаа байнга төлсөн, хоёр сая төгрөгнөөс дээш даатгалын үйлчилгээ аваагүй иргэдэд даатгалаар үнэгүй тоолж байгаа.

-С вирусийг хэдэн удаа тоолох боломжтой вэ?

-Манай төвд С вирусийг хоёр удаа тоолох боломжтой. Энэ нь 120 мянган төгрөгний үнэтэй боловч үнэгүй тоолуулах боломжийг улсаас гаргаж өгч байгаа.

-Элэгний В вирусийн тухайд?

-Манай төв энэ вирусийг зөвхөн нэг удаа үнэгүй тоолох боломжтой болж байгаа. Хүмүүс эмчилгээндээ эрт хамрагдаж, хавдрын болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах боломж нээгдэж байна.

-Алат, асатын шинжилгээ ямар ач холбогдолтой вэ?

-Энэ нь вирусээс шалтгаалж буй элэгний үрэвслийн үед чухал шинжилгээнүүдийн нэгт тооцогддог. Энэхүү хоёр фермент нь элэг, зүрх гэх мэт хүний гол эрхтэнүүдийн эсүүдэд байдаг. Тухайн ферментийг агуулж байгаа эсийн задралын үед цус руу маш ихээр ялгардаг байгаа. Тиймээс энэ хоёр ферментийг хоёуланг нь шинжилж үзэж байж элэгний үрэвсэлтэй юу, үгүй юу гэдгийг тодорхойлох боломжтой.

-Энэ шинжилгээг өгөхийн тулд хувь хүн юуг анхаарах ёстой вэ?

-Энэ шинжилгээг өгөхийн тулд тухайн хүн өглөө өлөн ирэх хэрэгтэй. Ус уусан байж болно. 12 цагаас өмнө ирсэн үйлчлүүлэгчдээс энэ шинжилгээг авна. Мөн архи, согтууруулах ундааг сүүлийн хоёр хоног хэрэглээгүй байх хэрэгтэй.

-Монголын иргэдийн хэдэн хувь нь энэхүү өвчнөөр өвчилсөн байдаг вэ?

-Монголын хүн амын 40 орчим хувь нь өвчилсөн байдаг.

-Хэдээс хэдэн насныхан энэ өвчнийг тээж байх магадлал өндөртэй вэ?

-Ер нь бүх насныхан. Элэгний С вирусийг ихэвчлэн шилэн шприцний үед амьдарч байсан ахмад насныхан тээж байна. Харин В вирусээр харьцангуй залуу хүмүүс өвчилсөн байдаг. Бидний хамгийн их санаа зовдог хүмүүс бол өсвөр насныхан байна. Өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй хэрнээ элдэв янзын гоо сайхны салон гэх мэт зүйлсээр их үйлчлүүлдэг. Гоо сайхны салон, шүдний эмнэлэг, шивээсний газраар дамжуулан халдвар авсан тохиолдол цөөнгүй байдаг. Нэг ёсондоо хүмүүс энэ вирусийг өөрсдийхөө мөнгөөр худалдаж авч байгаад гол учир нь байна.

-Энэ вирус ямар замаар дамждаг вэ?

-Зөвхөн цусаар дамждаг. Бэлгийн замаар дамжих магадлал гурван хувьтай байдаг.

-Эдгэдэг өвчин үү?

-В вирус эдгэдэггүй. Хамгийн авууштай нь энэ өвчний вакцин байдаг. Энэ вирусийг идэвхгүйжүүлэх эм байдаг. Хамгийн гол нь хүн өөрийн гэсэн тэвчээртэй, дархлаагаа байнга дэмжиж, дасгал хөдөлгөөнөө маш сайн хийж байж өвчнөө хүндрүүлэхгүй байж чаддаг.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дээд чоно(103.10.21.53) 2018 оны 08 сарын 07

Монголчуудаа иддэг уудгаа зөв сонгооч гуйя Зөвийг идэж уувал урт насална

0  |  0
zochin(27.123.212.132) 2018 оны 08 сарын 07

Ulsaas eleg buten. hotolboriin daguu unegui hiigdej baigaa shinjilgee sh dee.Eleg buten hotolbor heregjuulj bui zasgiin gazartaa bayarlalaa.

0  |  0
Зочин(202.9.42.10) 2018 оны 08 сарын 07

Танайх үйлчилгээгээ сайжруулмаар байна лээ. Олон удаа шинжилгээ өгч байгаа боловч сүүлийн үед үйлчилгээ их муудсан байна лээ.

0  |  0
zochin(122.201.28.7) 2018 оны 08 сарын 07

Zaluuchuud ard tumnee ene uvchnuus buren salgah arga hemjee avaachee Uvchin ni hurdan tarhaj bna tur zasgaas avah arga hemjee ni udaan bna

0  |  0
зочин(49.0.171.112) 2018 оны 08 сарын 07

В,С-гэээ хөнгөлөлттэй тоолуулсан хүмүүст ийм хөнгөлөлт өгч байгаа нь болж байна шдээ

0  |  0
ui(150.129.143.49) 2018 оны 08 сарын 07

ulsaas baahan mungu husch bgaagaa neeh goyo shaahiin

0  |  0
Иргэн(66.181.177.211) 2018 оны 08 сарын 07

Танайх үйлчилгээ сул юм билээ. Ресепшин их муу ажиллаж байсан.

0  |  0
зочин(49.0.171.112) 2018 оны 08 сарын 07

ашгүй дээ. элэгний өвчлөл санхүү их шаарддаг. ингэж хөнгөлөлт үзүүлж байгаад баярлалаа

0  |  0
Top