Ханхүү Харри хойд ээжийнхээ талаар анх удаа ам нээв

 Их Британийн ханхүү Харри хойд ээж Камилла Паркер-Боулзтайгаа ямар харилцаатай байдаг талаараа ярьжээ. Харригийн аав Чарльз, ээж Диана нар нь 1996 онд салж, 1997 онд Диана гүнж ослоор амиа алдсан билээ. 2005 онд Чарльз нууц амраг Камилла Паркер-Боулзтайгаа гэрлэсэн байдаг. Үүнээс хойш хатан хааны гэр бүл Чарльзийн дараагийн эхнэрт дургүй, ялангуяа Дианагаас төрсөн хоёр ханхүү Харри, Уильям нарыг хойд эхээ үзэн яддаг гэх яриа гарсан билээ. Тэгвэл саяхан 33 настай Харри 71 настай хойд эхтэйгээ таагүй харилцаатай байдаг гэсэн мэдээллийг дарах зүйлийг ярьжээ.

Ханхүү Харри хойд ээж Камиллагаа хамгаалсан нь олны анхаарлыг татсан байна. Харри Камиллагийн намтарыг бичиж байгаа сэтгүүлчид ярихдаа “Нуулгүй хэлэхэд Уильям бид хоёр Камиллатай байнга сайхан харилцаатай байсаар ирсэн. Бүр дотно харилцаатай гээч. Тэр муухай хойд ээж биш” гэжээ. Ханхүү “Та бүхэн түүний нөхцөл байдлыг бод. Уильям бид хоёрыг өрөвдөх биш Камиллад санаа зовсон нь дээр” гэсэн байна.

Харригийн ярьж байгаагаар, түүний аав нь Диана гүнжийн үхлийн дараа Камиллагийн дэргэд л аз жаргалтай байж чадаж байгаа гэнэ. “Тэр гайхалтай эмэгтэй. Бас тэр аавыг минь маш их жаргалтай болгосон. Энэ нь бидний хувьд чухал. Уильям бид хоёр түүнд их хайртай. Та нарын төсөөлөхчгүйгээр их” гэж Харри ярьжээ.

Чарльз, Камилла нар 1970 онд танилцаж, ханхүү Чарльз Камиллатай гэрлэх гэсэн ч тухайн үед ханхүүгийн сүйт бүсгүй онгон байх ёстой байжээ. Харин Камилла Паркер-Боулз нөхөрт гарч байсан учир Их Британийн ханхүүгийн эхнэр болоход тохироогүй байна. Чарльзтай 1977 онд танилцсан Диана түүний эхнэр болоход хамгийн тохиромжтой бүсгүй байжээ. Тийнхүү Чарльз, Диана нар 1981 онд гэрлэсэн билээ.

Принц Гарри рассказал об отношениях с мачехой Камиллой Паркер-Боулз

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

[ 203.91.118.180 ]      |     2018 оны 8-р сарын 12 -нд, 06:03 минутанд

бидэнд түй ч хамаагүй эээээ

Бальдар [ 66.181.161.29 ]      |     2018 оны 8-р сарын 09 -нд, 15:57 минутанд

Хаа байсан английн ханхуу хойд эхдээ дургуй байнуу дурлана уу маньд туй ч падлийгуй шдээ

Zochin [ 182.172.49.67 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 08:46 минутанд

Ingej hariulsan geed ene odoo uhaanuu kk ed nar chin oorsdoo ugee heldeg humuus bish shuu dee bichsen yumiig unshdag l humuus

иргэн [ 202.70.33.162 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 08:37 минутанд

Аргагүй л ухаантай хариулт өгч.

Go to top of page