Европын Холбоо АНУ-ын хоригт хориг тавив

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн билээ. Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани “Трамп Иранд сэтгэлзүйн дайн өдөөж байна. Тэр бидэнтэй хоригийн асуудлаар ярилцахыг хүсч байгаа ч Иран улс дотоод, гадаад бодлогоо өөрчилж, шинээр хэлэлцээр байгуулах талаар ярилцах бол л бид уулзана. Бид дипломат харилцаа, яриа хэлэлцээг дэмждэг ч шударга хэлэлцэхийг хүсч байна” гэжээ. Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан энэ үед АНУ-тай яриа хэлэлцээ хийх нь утгагүй хэрэг гэж тэрбээр үзэж байгаа аж.

Түүнчлэн Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнд Европын Холбоо хориг тавьжээ. Уг журмын дагуу АНУ-ын хориг Европын Холбооны нутаг дэвсгэрт үйлчлэхгүй гэж заасан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.97) 2018 оны 08 сарын 08

ха ха АНУ Европын холбоо даана ч их Сүжирч Оросын Эсрэг Хориг арга хэмжээ аваад байсан одоо Өөр хоорондоо үзэлцээд эхлэх шив юм гэж дороо л өөрчлөгдөх юм дөө

0  |  0
Top