Хаана байна вэ, тэр хотын соёл

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Бид нүүдэлчин удамтай  гээд хэдэн жил соёлгүй улаанбаатарчууд явах юм бэ. Гудамжинд, нусаа нийнэ, шүлсээ хаяна. Зарим  нь хашаа, байшингийн булан бараадаж нохой аятай сарина. Уг нь, гудамжинд нус, цэр хаявал торгохоор Зөрчлийн тухай хуульд заалт оруулсан. Гэвч хэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй. Хотын төв замуудын дунд байршуулсан төмөр хаалт дээгүүр давна. Доогуур нь хүүхдээ шургуулна. Явган хүний гарцаар биш хаа дуртай газраараа гол усанд орж яваа адуу, мал мэт дураараа цувна. Хэдий болтол бид ингэж хөдөөгөөрөө амьдрах вэ. Тэгээд Чингисийн удам гэж цээжээ дэлдэнэ.

Жишээ:1 

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч манай сайн эрчүүд эсрэгээр нь эргүүлээд явна. Бараг үндэсний үйлдвэрлэгчийн хэмжээнд яригдах болсон өөрсдөө дугуйгаа хийдэг “Никель Ганбаа” ХХК-ийнхан эл үйлчилгээнд  оролцож байгаа боловч иргэдийн увайгүй үйлдлээс болж, үндэсний үйлдвэрлэгч ашиг олох бус хохирол амсаад байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Дашням “Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. “Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай” гэдэг.  Гэтэл дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих зэргээр хүндрэл учруулаад байна хэмээн ярьж байна. Нийт  28 дугуй хулгайд алдагджээ. GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгох зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулна.

Жишээ:2

Улаанбаатар хотод цөөнгүй хөшөө байгаа. Э.Бат-Үүл хотын мэр байхдаа Лениний хөшөөг сүр дуулиантайгаар буулгасан бол хотын одоогийн удирдлагууд хөшөө буулгах биш барьж,  босгоод байгаагаараа ялгаатай. Өнгөрсөн жил Нийслэлд өнгө төрх нэмсэн цөөнгүй хөшөөний нэг нь  “Гэрэл гудамж”-нд шинээр нэмэгдсэн билээ.  “Гэрэлт гудамж”-ны  цэцэг барьсан залуугийн хөшөөг эвдсэн. 20 сая төгрөгийн өртгөөр бүтсэн гэж дуугиан тарьсан хөшөөг согтуу залуу эвдчихсэн.

Жишээ:3

Төрийн ордны баруун талд Үндэсний түүхийн музейн өмнө байдаг Хэлмэгдэгсдийн хөшөөг өрөмдөж цоолон, лантуугаар цохиж гэмтээсэн хэрэг  гарсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлсэн ч сэтгэцийн өвчтэй нэгэн болж таарсан юм. хэлжээ.Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух  35 настай Э гэгч байв.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг нэгэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар  тус хөшөөг орон нутгийн хамгаалалтад байдаг гэдэг утгаар нь мөнгө төгрөгийг нь гаргаж хөшөөг урласан уран бүтээлчдээр дахин сэргээн засварлуулсан юм.  Энэ мэтээр  “Аз жаргалтай Улаанбаатар” байгуулах бид улам улам сүйтгэн бусниулсаар. Хаана байна вэ тэр  хотын соёл. Хотын гудамжаар  явахдаа хогоо хогийн саванд  биш хаа дуртай газраа хаяна. Тамхины ишээ шиднэ. Гэр хорооллынхон гудамжинд угаадсаа цацна дээрээс нь үнсээ асгана. Хогоо жалга бараадуулж ил задгай хаяна.  Энэ бүхнийгээ л бид засч залруулах учиртай. Ийм цагт л “Аз жаргалтай Улаанбаатар”-ын тухай ярих боломж бүрдэх болов уу.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(209.167.52.34) 2018 оны 08 сарын 08

Gahainaas ch doloon dor setgehuitei guliiguud ter chigtee nuden balai chihen dulii duinge tsarailsan er emgui ene hunentseruudiig yahve???

0  |  0
Album(103.212.116.116) 2018 оны 08 сарын 08

Манай хотын уугуулууд чинь коммунист сэтгэхүйнээс салаагүй цагт яг хотын соёлтой болж харагдаач. За тэр орон нутгийн гарууд бол бүр хол хэвтэнэ.

0  |  0
Zochin(88.130.50.248) 2018 оны 08 сарын 08

Tarhind n mongonoos oor jum bodogdohgui, amid suns l geseg ug. Bie joloodoh chadcargui, gadnyhang duirah durtaj, soyolyg n hish, huvtsas, unaa mashinyg n. Tegeed bas tom tom jum yarj suuh durtaj. Tuuh ee hundelhgui. Bohir buduuleg. Hooson hoolny savnuud

0  |  0
Зочин(66.181.185.42) 2018 оны 08 сарын 08

Манай хотод бутэж байгаа зуйл ховор юм даа. Ядаж л хуучин болж байсан зуйлээ сайжруулахын оронд муутгаад байх юм. Урьд нь хотод хогийг едер бур машинаар зеедег байсныг еерчилж нэг том хогийн сав тавьснаар хот маань муу дээрээ муухай болж емхий хот гэдэг нэртэй болох нь . Мэдээж нэг дор удсан хог емхийрч л таараа. Та гэр йнхээ хогийг гэртээ хэд хоног хураагаад байдаггуй л байлгуй. Та яагаад дандаа ийм болхи арга хэмжээ авдаг юм бэ. Таны шийдвэр болгон чинь буцаж байх юм. Та олон газраар л явж харагдах юм. Хогоо нэг том саванд хураачихасд хотоо емхийруулээд байгаа газрыг харав уу.

0  |  0
иргэн(202.179.26.97) 2018 оны 08 сарын 08

хн Тэр чинь ёстой Худлаа Хөдөөныхөн л гээд байдаг яг яс юман дээр манай Залуус үнэндээ тэр Хотын Соёл энэ тэр гээ ч юмыг ёстой огт Мэддэггүй Автобусанд настай Хүнийг шууд олны өмнө Цохиж зодож Социализмын үлдэгдэл энэ тэр гэж Доромижлоно Гудманд хаа ч хамаагүй Нус цэр Тамхины ишээ хаяна Байшингийн буланд гэгээн цагаан өдөр шээгээд зогсоно

0  |  0
Top