Испанийн цэргийн хүчин алдаа гаргаж пуужин харважээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 Испанийн Агаарын цэргийн хүчин Эстонийн дээгүүр хийдэг нислэгээ зогсоожээ. Ингэх болсон шалтгаан нь Испани улс НАТО-гийн хамтрагчийнхаа нутаг дэвсгэр дээгүүр нисэхдээ агаар-агаар ангиллын пуужинг алдаа гаргаж харвасан байна. Энэ талаар Эстонийн Батлан хамгаалахын сайд Юри Луйк мэдээлжээ. Хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн зүйл байхгүй ч пуужин хүн амтай хотод унаж болох байсан гэнэ.

Испанийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоц “Eurofighter Typhoon 2000” нь санамсаргүйгээр уг пуужинг харважээ. Эстонийн өмнөд хэсгээр явахдаа харвасан пуужингийн урт нь 3.7 метр, диаметр нь 18 см гэнэ. Пуужин Тарту хотын ойролцоо унаж болох байжээ. Алдаа гаргаж хөөргөвөл агаарт сүйрэн үгүй болох автомат тохиргоотой байсан ч газардахыг үгүйсгэхгүй гэж Эстонийн талаас мэдээлж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top