Хулгайлсан зургаараа олон улсын уралдаанд ялжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Оросын Licorne нууц нэртэй нэгэн фото зурагчин өөрийнх нь зургаас хулгайлсан хүн олон улсын нэр хүндтэй уралдааны ялагч болсон тухай өгүүлсэн байна. Энэ тухай тэрээр Pikabu сайт дээр бичжээ.

Түүний өгүүлснээр, Киприйн иргэн, зурагчин бөгөөд теле хөтлөгч Адэм Каваз Оросын зурагчин бүсгүйн авсан зургийг фото банкаас татаж аваад, хар-цагаан фильтр ашиглан хялбархнаар хувиргаж чадсан гэнэ.

Кипр эр дараа нь Турк улсад явагдаж өнгөрсөн Mersin Olba Fotoğraf Derneği олон улсын уралдаанд 20 евро төлөн оролцсон аж. Олон улсын нэр хүндтэй уралдаанд ялахын тулд иймхэн зүйл шаардагддаг нь үнэхээр хачирхалтай.

“Шагнал гардуулах ёслол дуусч, үзэсгэлэн эхэлсэн байсан. Харин би тухайн үед Сибирьд, гэрийнхээ гал тогоонд эргэлдэнгээ гүүглээр юм сонирхож байгаад олж мэдсэн... “ хэмээн зургийн жинхэнэ эзэн уралдаан шударга бус үнэлэгдсэнд гомдоллосон байна.

Олон улсын уралдааны ялагч Каваз өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хоёр шагнал, зургаан номинацид өөрийг нь нэр дэвшүүлсэн шүүгчдэд талархлаа илэрхийлсэн гэнэ.

Фото зургийн энэхүү хулгай Pikabu сайтын хэрэглэгчдийг ихэд бухимдуулсан бөгөөд уралдааныг зохион байгуулагчдад яаралтай мэдээлэхийг бүсгүйд зөвлөсөн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top