Алдарт ”такси” киноны жүжигчин Сами Накери Москвагийн шөнийн клубд зодоон хийжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Францын алдарт жүжигчин Сами Накери Москва дахь шөнийн клубд зодоон хийжээ. Тэрбээр наймдугаар сарын 5-ны шөнө "VOJS" клубт өөрийн ах Лабригийн хамт наргиж байсан юм. Үүрийн хоёр цагийн орчимд жүжигчин залуу өөр нэгэн зочинтой маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй тэдний маргаан даамжиран ноцтой муудалцсан аж. Уг маргааны үндсэн нь эмэгтэйчүүдээс үүдсэн хэмээн эх сурвалж хэлжээ.

Үүний дараагаар зодоон үүсгэсэн хоёр иргэнийг цагдаа нар баривчилсан бөгөөд Беларусаас ирсэн Олег, Игор гэх иргэд байсан юм. Зодоон үүсгэсэн хоёр иргэнд цагдан хорих арга хэмжээ авсан байна.

Дашрамд дурдахад Сами Накери ихэвчлэн Москвад амьдардаг. Тэрбээр хэдэн жилийн өмнө Орос улсын иргэншлийг авахаар зэхэж байсан удаатай.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.9.90.130) 2018 оны 08 сарын 09

тийм нэрээ өөрчилсөн юм чи бас хүүхэд байсиимуу?

0  |  0
zochin(103.14.38.222) 2018 оны 08 сарын 08

namaig huuhed bhad NASERI l gej duuddag bsan sh de, neree uurchilchihsiimuu,

0  |  0
(138.197.149.9) 2019 оны 02 сарын 16

The too much consumption of non prescribed painkillers is the main reason for the syndrome.antibiotics list

0  |  0
Top