Жоли Брэд Питтээс хүүхдийн мөнгө шаарджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Холливудын супер од Анжелина Жоли хүүхдүүдээ өсгөхөд шаардагдах “хангалттай хэмжээний мөнгийг” экс нөхөр Брэд Питтээс шүүхээр дамжуулан шаардсан байна. Жүжигчин бүсгүйн шинэ нэхэмжлэлийн тухай АВС мэдээлжээ.

Харин Анжелина Жоли хэр хэмжээний мөнгийг “хангалттай” хэмээн тооцож буй талаар урт чихт сэтгүүлчид хараахан мэдэж амжаагүй бололтой.

Брэд Питтийн хуульчдын зүгээс, алдарт жүжигчин эр өөрийн экс эхнэрийн өмнө хүлээж буй санхүүгийн хариуцлагаа бүрэн дүүрэн хэмжээнд биелүүлж байгаа хэмээн мэдэгджээ.

Холливудын жүжигчин хос 10 жил хамтран амьдарсны эцэст хоёр жилийн өмнө салсан билээ. Тэд зургаан хүүхэд  өсгөн хүмүүжүүлж байсан бөгөөд тэдний гурав нь өргөмөл юм.

Хосуудын хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил зөрчилдсөн явдал гэр бүл салалтын гол шалтгаан болсон хэмээн яригддаг. Зургаан хүүхэд нь ээж Анжелина Жолитой хамт үлдсэн учраас тэднийг өсгөж хүмүүжүүлэхэд шаардагдах мөнгийг ийнхүү эцгээс нь нэхэмжилж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 1(103.87.255.42) 2018 оны 08 сарын 08

МУУ ЭМТЭЙ ТААРВАЛ САЛАЛТ ИРНЭ, САЛАЛТЫН ДАРАА МӨНГӨ НЭХЭЭСТЭЙ. ЭРЧҮҮД ИХ Л ЗОВЛОНТОЙ ЮМ

0  |  0
Top