Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын төсөлд 279 сая америк доллар зарцуулсан

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

 Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын ээлжил хуралдаанаар таны удирдаж байгаа салбартай холбоотой ямар шийдвэрүүд гарав?

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх” асуудлыг хэлэлцэн баталлаа.  Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” компани 279 сая ам.доллар зарцуулаад байна. Уг хөрөнгө дууссаны дараа буюу 2015 онд санхүүгийн хүндрэлийн улмаас төслийн үйл ажиллагаа зогссон. 

Засгийн газар өнгөрсөн сарын сарын 09-ний өдрийн хуралдаанаар төрийн өмчийн 51, гадны 49 хувийн санхүүжилттэй “Таван толгой төмөр зам” компани байгуулах шийдвэр гаргасан. “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дээрх компаниар дамжуулан бүрдүүлэхээр  төлөвлөсөн. Таван толгой төмөр зам” компанийн Монголын талын 51 хувийн 17-34 хувьд “Эрдэнэс Таван толгой” компани хөрөнгө оруулах бололмжтой.   

-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-д хэдэн тэрбум  төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?

“Монголын төмөр зам” Төрийн өмчит компани 279 сая америк доллар зарцуулсан. Төмөр замын төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд 100-200 сая америкдолларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдсөн. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO гаргана гэсэн. Ахиц ямар байна вэ?
-Бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани “Тавантолгой төмөр зам” компанид хөрөнгө оруулалт хийснээр IPO-ийн үнэлгээ өсөх боломжтой.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(203.91.115.45) 2018 оны 08 сарын 08

ТАВАН ТОЛГОЙГ ГАНЦ 2 ГЭР БҮЛ ЭЗЭМШИХ ЁСГҮЙ ГЭЖ ГИОЛОГЧ ХУРЦ ГУАЙ ХЭЛСЭН ШҮҮ! МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ

0  |  0
Ард түмэн(203.91.115.45) 2018 оны 08 сарын 08

ТАВАН ТОЛГОЙГ ГАНЦ 2 ГЭР БҮЛ ЭЗЭМШИХ ЁСГҮЙ ГЭЖ ГИОЛОГЧ ХУРЦ ГУАЙ ХЭЛСЭН ШҮҮ! МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ

0  |  0
Женкогийн зарц уяач(202.179.27.126) 2018 оны 08 сарын 08

Урд нь энэ сахалтай уяачийн эзний зарлагадсан 270 сая доллар л сонин байна.

0  |  0
Зочин(202.131.233.190) 2018 оны 08 сарын 08

сая сая доллор зарцуулаад үр дүн нь хаана байна аа?

0  |  0
Top