Жастин Бибер сарын 108.000 еврогоор байр түрээсэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

22 настай дуучин Жастин Бибер өөрийн алдартай найз нөхөддөө зориулж 22 акр талбайтай, 50 машины зогсоол бүхий теннисний талбай болон усан сан, гэрийн театр, уурын өрөө, саун, дарсны зоорь зэрэг багтсан байшинг түрээсэлжээ.

Тус байр нь сарын 108.000 евро бөгөөд Лондонгийн тэрбумтануудын амьдардаг хороололд байрладаг байна. Энэхүү байр нь 1910 онд анх баригдсан, 15 унтлагын өрөөтэй төдийгүй хэд хэдэн удаа эзэд нь өөрчлөгдөж байсан юм.

Уг байрын хоёр сарын түрээс нь Их Британид дундаж айлын орон сууц худалдаж авахад хангалттай хүрэх ажээ.

Жастин энэ сард Их  Британи, Ирландыг тойрон аялахаар төлөвлөсөн байна.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top