Мисс А.Баярцэцэг Тайландаас киноны урилга хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, шилдэг 11-т шалгарч үлдсэн чадварлаг мисс А.Баярцэцэгийн тухай нэгэн сонирхолтой мэдээ бидэнд ирлээ.

Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байсан билээ. Том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад оролцох урилга авна гэдэг бол ховор завшаан. Гэвч олон шалгуурын дараа гол дүрийн жүжигчнийг сонгох учраас цаг хугацаа шаардлагатай гэсэн байдаг. Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгддэгийн адил түүний дараахан А.Баярцэцэг Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын кинонд тоглохоор болсон билээ.

Тэгвэл мисс бүсгүй маань Тайландын Nipan Studio-ийн уран бүтээл “Амазоны дайчид” нэртэй адал явдалт уран сайхны кинонд тоглох урилга хүлээн авчээ. Тэрээр энэ тухайгаа “Falcon буюу "Шонхор" гэдэг нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрийг бүтээхээр боллоо.  Хамт тулалдах партнер маань Австралийн мэргэжлийн боксийн тамирчин юм байна. Хөдөлгөөн, сунгалтын хувьд сайн бэлтгэл хийж байгаад очихгүй зураг авалт 9 сарын сүүлээр Тайланд улсын Чанг Май хотод эхэлнэ” гэжээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top