УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХУГАЦААТАЙ мэдэгдэл хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос хугацаатай мэдэгдэл хийлээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Миний хувьд Ардчилсан тогтолцоонд битгий хэл Авторитар буюу дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй улс төрийн наад захын хариуцлага, товчхондоо “Үнэнээ хүлээх” тухай асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлээгүй мэлзэж байгаа нь биш харин үнэнийг хайсан нь буруутан болох тал руу явж байгаа нь манай өнөөдрийн нийгэмд ёс зүйтэй хуулийн засаглалтай, хариуцлагатай төрийн оронд эрх мэдэлтэнд ялгавартай үйлчилдэг “МЭЛЗЭЭ” төр бүрэлдэн бий болсныг өнөгрсөн хугацааны үйл явдлууд хангалттай харууллаа.

Хувь хүн мэлзэж болно. Харин Монголын төр дагаж мэлзэх нь өөрөө тогтолцооны асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагуудад бичгээр болон биечлэн хандаж, тайлбар авлаа. Эрх мэдэлтний өмнө засаг төр хэрхэн ялгавартай хандаж чаддагийг өөрийн биеэр мэдэрлээ.

М.Энхболд гэдэг улс төрч 2014 оны наймдугаар сарын 28-нд 40 минут, 2014 оны есдүгээр сарын 08-нд 90 минутын “60 тэрбумын” гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд ЭВЛҮҮЛЭГ болгох гэж Геннисийн номонд бүртгэгдэхээр үндэслэл зохиож мэлзсэн.

- Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч Хууль зүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл мэлзлээ.

- УИХ-ын 26 гишүү 60 тэрбумын асуудлаар Ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэлзэж байна.

- Намын бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй шалтгаанаар мөн л мэлзлээ.

- Хариуцлагын талаар томоохон алхам хийнэ гэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч, аргацааж өнгөрдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргаа даган мэлзлээ.

- Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөх болно. Бүх хууль хяналтын байгууллагын дээр байдаг, Эрхзүйт төрийн Ёс зүйн өндөрлөг болсон энэ байгууллага асуудалд хэрхэн хандахыг хамтдаа харцгаая.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлдэг. Гэвч хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзсэн байна.

Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд ийм нөхцөл байдалтай эвлэрээд цаашид явах боломжгүй гэж үзэж байна.

Миний хувьд сэтгэл хөдлөлтэй хүн биш ээ, бусдаас ялгарах зоригтон ч биш, нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм алга. Зүгээр л ийм тодорхой гэрчтэй, бичлэгтэй хэргийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл, цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж, нйитийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж, шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд маань эргэлзээ үүссэн учраас л үүнийг илэрхийлээд байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдоос дараах ГУРВАН зүйлийг 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө хийхийг шаардаж байна.

Үүнд:

  1. Монголын ард түмэн, нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх,
  2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандаж, энэ хэргийг дахин нягтлан шалгуулж, олон нийтийн эргэлзээг тайлах,
  3. Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, Улсын Их Хурлын гишүүдийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулах.

Хэрэв дурьдсан хугацаанд Төрийн ордон дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсч, шат дараалсан тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(66.181.160.122) 2018 оны 08 сарын 21

Uunees iluu uneniig yaj heleh yum be !!!

0  |  0
Bat(66.181.160.122) 2018 оны 08 сарын 21

Enhjargal , Enhbold 2 neg aimag , neg sumiin bagiin naizuud snuu dee !!! !!! !!! !!!! !!! !!!

0  |  0
Иргэн(27.123.212.139) 2018 оны 08 сарын 09

Оюунэрдэнээ?! Ёстой ”ХУЦ” мэдэв үү?! Малаа!!

0  |  0
Зочин (59.153.114.162) 2018 оны 08 сарын 09

Унэний телее Дуу хоолой ирээдуй хойч уеэ ес зуй хууль тэгш уйлчилдэг орчин бий болгож хумуужуулэх анхдагч нам шинэчлэгдэх хэрэгтэй л харагдах болжээ зев залуучуудаа намнах биш шударга залуу уедээ улгэрлэж баймаар байна

0  |  0
хуяг(202.9.41.225) 2018 оны 08 сарын 09

дэмжиж байгаа шүү МанАн-гийн эсрэг тууштай байгаарай

0  |  0
Зочин(103.229.123.13) 2018 оны 08 сарын 08

ХУДЛАА ДАА ХУДЛАА ХОШГИРУУЛЖ БАЙГАА ЮМ . ХОШГИРЧ ХАНАХГҮЙ АРД ТҮМЭН ЮМ ДАА .

0  |  0
zzz(66.181.160.47) 2018 оны 08 сарын 08

M.Enhbold dargatai MAN-g irged demjij 65-n suudliig ogson bolhoos alban tushaal bulaaldsan urvagchidiin tolgoilson MAN-g irged demjeegui. Enhbayariig eronhiilogch bhad teren shig muu muuhai hungui l bsan. Zarim ni bur harhaar l dotor muuhai orgij bna getsgeej bgaad l Elbegeer solison. Nogoo shudarga ardchilsan eronhiilogch ni luivarchin, daranguilagch eronhiilogch bolood dashin shog. Manai mongolchuud er ni hun tanihdaa ih muu ard tumen yum! Hen ard tumnii ner barij hoshgiruulj hashgiruulj chadnav tuuniig dagaad l hochgirtsgoochihiin. Urdah hoidhoo tungaana gej ugui hedhen odriin oi sanamjtai

0  |  0
ИРГЭД БИД(203.91.115.45) 2018 оны 08 сарын 08

БИД ОДОО Л ЭДНЭЭС САЛАХ ЦАГ ИРЖ.! ЭДГЭЭР ӨӨДГҮЙ ХҮМҮҮСЭЭС САЛЖ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС ТӨР УДИРДААД АВААД ЯВАХ ХҮМҮҮСЭЭ Л СОНГОЕ. ЭНЭ ЗАЛУУ БИТГИЙ ШАНТАРЧ БУЦААРАЙ БИД ЧИНИЙ ТАЛД..! БИД ҮНЭХЭЭР ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ ЦӨХӨРЧ БАЙНА. ХУУЧНЫ МЭЛЗЭЭНҮҮДЭЭС САЛЬЯ!

0  |  0
Иргэд(78.116.228.97) 2018 оны 08 сарын 08

маш олон хүн дэмжиж бгаа шүү

0  |  0
Зочин(66.181.185.42) 2018 оны 08 сарын 08

Оюунэрдэнэ бас худалдагдчихаа юу. Ичихдээ л дахин мэдэгдэл гэгчийг хийж байна уу. Наад мэдэгдлийн чинь эхэнд бугдийн емне хэвлэлээр дамжуулж уучлалт гуйх гэжээ. Намын хурал дээрээ ес суртахууны хариуцлага тооцсон гэсэн. Тэрэн шигээ хэлбэрдээд енгереех гэж байгаа юм биш биз

0  |  0
иргэн э(103.212.116.88) 2018 оны 08 сарын 08

энэ залууг дэмжээрэй маш сайн байна ййм залуучууд олноороо их хуралд суугаасай билээ

0  |  0
Ардын баатар болох у(66.181.191.61) 2018 оны 08 сарын 08

Чиний яриад байгаа тийм шудрага нийгэм өнөөдөр гэрэл ертөнцөд байгаа юм уу!? Бидний харж байгаагаар ардчилалын өлгий гэгдэх Америкт чинь байхгүй өдөр бүр л хэн нэгнээ буудан алж байна , өнөөдөр гэхэд 40 сая иргэн нь ядуу зүдүү л байна.ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүл нь өнөөдөр ч дуусаагүй Трамп нь мэлзээд байгаа юм уу Ард түмэний тодорхой хэсгийг яг чам шиг хуйвалдаан зохиож гүтгээд байгаа юм уу гэдгийг жил гаруйн хугацаанд тогтоогоогүй л байна.Хаана тэр чиний яриад байгаа шудрага ёс байна. Хэсэг бүлгээрээ хуйвалдаж нэгнээ намнах л үйл явдал америкаар толгойлуун дэлхийгээр л хөвж явна.

0  |  0
mongol(27.123.214.126) 2018 оны 08 сарын 08

turiin ergelt hiiyee...aliin bolgon MIo ovgtiig harj suuh ve?

0  |  0
зочин(66.181.161.10) 2018 оны 08 сарын 08

Оюун-Эрдэнийг дэмжиж байна. Бид нэгдэх цаг нь болсон.

0  |  0
erliiz zail(103.229.121.69) 2018 оны 08 сарын 08

demjij bna,

0  |  0
иргэн(202.179.26.97) 2018 оны 08 сарын 08

УИХ-ын дарга МЭнхболдтой холбоотой Авилга Албан тушаалын Наймааны ХУЙВАЛДААНЫ хэргийг мэдсээр байж Нуун дарагдуулж хаацайлж буй АТГ-ын дарга Гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож УИХ-ын даргад тал зассан Прокурорт нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй Иргэд өнөөдөр Шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэх ёстой

0  |  0
Зочин(150.129.141.169) 2018 оны 08 сарын 08

Олон нийт ард иргэд шударга ёсыг дээдлэхийн төлөө эвлэрэн тэмцэх болноо. Ард иргэд үгүйрэн хоосорч авлигач дарга нар ах дүүсээрээ баяжиж байгаа өнөөгийн нийгмийн бусархаг байдлыг устгах нь чухал. Бид үр хүүхдүүдийнхээ төлөө үүнийг зайлшгүй хийх ёстой.

0  |  0
Zindaa(202.179.27.137) 2018 оны 08 сарын 08

Zov

0  |  0
gishvvn(27.123.214.83) 2018 оны 08 сарын 08

ene sdak uuruu huchin hiisen um bnleshde

0  |  0
Top