Аж ахуйн нэгжүүд хувьцаа гаргах нь нэмэгджээ

Монголын хөрөнгийн зах зээл идэвхжиж дотоодын баялаг бүтээгчид зах зээлээ нэмэгдүүлэх зорилгоор шинээр хувьцаа гаргах нь нэмэгджээ. 2018 оныхагас жилийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид  гурван компани шинээр, нэг компани нэмэлтээр хувьцаагаа гарган арилжаалж нийтдээ 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувьцааны арилжаа 2.9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Мөн шинээр ажлын байр бий болох, эдийн засгийн бодит өсөлт хадгалагдах, иргэд олон нийт хувьцаагаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд хувь эзэмших замаар үнэт цаасны зах зээлийн итгэл өсөх явц ажиглагдаж эхэлжээ. Хувьцаа шинээр гаргаж буй аж ахуйн нэгжүүджд  шинэ технологи, барилга, хөдөө аж ахуйн салбар, дотоодын хүнс, газар тариалангийн компаниуд голчилж байгаа ажээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page