Японы зүүн-хойд эрэг рүү дөхөн ирсэн “Шаньшань” хар салхины улмаас тус улсад өнөөдөр дотоодын 104 нислэгээ цуцалсан байна. Энэ тухай NHK телесуваг мэдээллээ.
Голчлон Токио болон Мияги, Ибараки арлуудаас хийгдэх нислэгийн хуваарьт өөрчлөлтүүд орсон аж. Мөн тус орны зүүн болон зүүн-хойд чиглэлд зорчдог галт тэрэгнүүдийн хөдөлгөөн зогсчээ.
Цаг уурчдын мэдээлж буйгаар, цөлийн шуурганы төв хэсэг дэх салхины хурд нэг секундэд 35 метр, зарим үед бүр 50 метр ч хүрэх гэнэ. Японы зүүн-хойд эргийн орчмоор өдрийн туршид 150 мм хүртэл хур тунадас унах магадлалтай бөгөөд тус бүс нутагт далайн давалгааны өндөр 10 метр хүрэхээр байна.
“Шаньшань” хар шуурга бол сүүлийн сард Японд нүүрлэж буй гурав дахь хар салхи юм. Энэ оны долдугаар сарын эхээр дайрсан “Прапирун” цөлийн шуурга нь хөрсний гулгаа болон үер усны аюул дагуулсны уршгаар 200 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Manaih ypond tsuljilt ybagdaj bgaa gazruudaa tvreesleed urnuusuu salahiin hajuugaar tsuljiltuu zogsoolgood avaasai deer bga erhemvvd vm bodoj bga hvn bna uu