Хөдөлгөөнт удирдлагын байрыг тохижуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас  гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай хугацаанд үр дүнтэй явуулах “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна. “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг өнгөрсөн жил Онцгой байдлын Ерөнхий газраас олгосон  туулах чадвар сайтай ЗИЛ-131 машиныг төхөөрөмжлөн ашиглах ажээ. Мөн “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэргийн эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгчээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top