“Зөнгөөрөө зүрхээрээ” учраарай

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Яруу найрагч орчуулагч Б.Оюунаагийн “Зүрхээрээ зөнгөөрөө” яруу найргийн ном уншигч олны гар дээр очоод байгаа билээ. Тиймээс “Зүрхээрээ зөнгөөрөө” яруу найргийн номын нээлт 2018 оны наймдугаар сарын 12-ны 14,00 цагт “Blue Mon” төвийн “Nature art” галарейд болох аж.

Тэрбээр 2000 онд “Хүслийн хөх шувуу” яруу найргийн түүврээ анх уншигчдын гар дээр тавьж байсан цагаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, “Миний он цаг”, “Яруусахуй”, “Навчсын эрхшээл дор”, “Зуун жил шиг намар” номуудаа олны хүртээл болгосон байна. Б.Оюунаа нь уран бүтээлээ туурвихын зэрэгцээ орос хэлнээс олон бүтээл орчуулж олны хүртээл болгосон багш сурган хүмүүжүүлэгч хүн юм. Тэгэхээр уншигч таныг наймдугаар сарын 12-ны өдөр “Зөнгөөрөө зүрхээрээ” номын нээлтэд учрал дүүрэн уулзахыг урьж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.125) 2018 оны 08 сарын 10

ZAYANII HAN ZAM DEER GEDEG UG HUREED IRNE GEDEG UGTEI IJIL GEHDEE BIYLEH N YU L BOL

0  |  0
Top