АНУ дахин Оросын иргэдийг баривчилжээ

 Нью-Йорк дахь Оросын Ерөнхий консулын газраас Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын иргэдийг баривчилсан талаар мэдэгджээ. Дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Алексей Топольский “РИА Новости” мэдээллийн агентлагт ярихдаа “Холбооны мөрдөх товчооноос албан ёсны мэдэгдэл авсан. Оросын иргэдийг баривчилсан талаарх мэдээллийг шалгаж байна” гэжээ.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд өмнө нь Станислав Лисицкий, Алексей Ливадный, Николай Тупикин, Кирилл Дедусев гэх дөрвөн орос иргэнийг баривчлаад байжээ. Тэднийг Нью-Йоркийн нэгэн шорон руу шилжүүлж магадгүй байгаа гэх мэдээлэл ч байгаа аж. Тэгвэл одоо Оросын тав дахь иргэнийг баривчилжээ. Түүний нэр Максим Суверин гэдгийг тогтоосон байна.

АНУ өнгөрсөн сард Оросын иргэн Мария Бутинаг Америкийн нутаг дэвсгэрт хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан гэж буруутган баривчилж хорьсон билээ. Оросын талаас АНУ-ын энэ үйлдлийг утгагүй зүйл гэж мэдэгдэж буй. Мария Бутина ч өөрийгөө буруугүй гэсэн байр сууриндаа бат зогссоор байгаа юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page