14 Настай Вероника Комингузи Филиппиний Илиган хотод оршин суугч нэгэн ажээ. Тэрбээр тогтмол сул цамц өмсдөг. Учир нь түүний цээжин хэсэгт нь илүү мөч ургасан байдаг төдийгүй өсөж томрох бүрд нь улам томордог байна.
Түүний ээж Флора анх гэдсэндээ хоёр ихэр тээсэн боловч ихрүүд хоёулаа төрж чадаагүй юм. Тодруулбал Вероника охин ихэр дүүгийнхээ биеийг өөртөө шингээн төрсөн юм. Төрөөд удаагүй байхад нь тусламж үзүүлэх боломжгүй байсан учир мөчүүдийг салгаж авч чадалгүй өдийг хүргэсэн байна.
Эдгээр мөчүүд өсч томрохоос гадна түүний хүслээс үл харгалзан үе үе хөдөлдөг тухай ярьжээ. Түүний гэр бүл охиныг Тайландад мэс засал хийлгэхээр болсон бөгөөд эдгээр мөчүүд нь амин чухал эрхтэнтэй нь холбоогүй учир мэс засал хөнгөн болно хэмээн хариуцсан эмч нь хэлжээ.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 2 )
Хөөрхий дөө
Parasitic twin гэдэг үзэгдэл.