“Галзуу баян азиуд” ямар байдаг вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

  Сингапурын зохиолч Кевин Кваны ижил нэрт зохиолоос бүтсэн “Галзуу баян азиуд” романтик, инээдмийн кино энэ сарын 7-нд Холливудын кино театруудад нээлтээ хийжээ. Энэхүү кинонд бүхий л алдартай ази жүжигчид дүр бүтээсэн байна.

Нэгэн ази гаралтай америк бүсгүй баян залуутай гэрлэхийн тулд Сингапурын сурвалжит гаралтай айлын хүүтэй нэр холбогдон, эцэг эхтэй нь уулзахаар тус улсыг зорьж байгаа талаар гарах энэхүү кино нь барууны орнуудад түгээмэл байдаг ази хүмүүсийг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой аж. Үүгээрээ кино шүүмжлэгчдийн анхаарлыг их татаад байгаа юм.

“Галзуу баян азиуд” кино нь бүх насныханд зориулсан, сэтгэл догдлом кино болсон ба баян ази хүмүүс хэрхэн амьдардгийг тодоор харуулж өгч чадсан байна. 

 Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top