”Очир” төвд болсон аймшигт хэргийн хохирогч охины гэр бүлд 30 сая төгрөг хандивлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Жил гаруйн өмнө нийгмийг цочиролд оруулж асан аймшигт хэргийг хүн бүр санах биз ээ. Тус хэргийн уршигаар нэгэн гэр бүл бяцхан охиноо алдаж харин уг хэргийн үйлдэгчид одоог хүртэл шийтгэлээ амсаагүй яваа.

Харин сайн санаат Монгол түмний ачаар энэ гэр бүлд өнөөдөр 30 сая төгрөгийг хандивлалаа. Б.Ундрах хэмээх бүсгүй сар гаруйн хугацаанд талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл өгөх зорилгоор “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян санаачлан эхлүүлсэн бол хуульч Р.Булгамаа өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаа юм. 

Тэрбээр хэлэхдээ "Итгэлцэлийн сүлжээ" Xандивын аян өндөрлөж мөнгийг ар гэрийхэнд нь гардууллаа.
Үргэлж дэмжиж санаа тавьж байсан хайрт хань болон энэхүү аяныг амжилттай яваасай гэж өдөр бүр залбирж байсан олон түмэндээ баярлалаа. 
Аяны маань үр дүн үүгээр дуусаагүй шүү. Удахгүй бас Гадаадад цугалсан аяны мөнгийг Uranbileg Enkhtuvshin Davaadulam Ganzorig нар маань ар гэрийхэнд нь шилжүүлсэн байгааг та бүхэндээ мэдээлэх болно. Мөн хэрхэн сайхан байшинтай болсон талаар та нартаа зургаар танилцуулнаа. Аяныхаа үр дүнг цааш түгээж хандив өргөсөн бүх найзууддаа үзүүлээрэй. Тэдний итгэл талаар болоогүйг харж урам аваг.
Бид хамтдаа олон шөнө нулимсаар дүүрэн байсан түүний нүүрэнд багахан ч болов инээмсэглэл төрүүлж чадлаа шүү дээ, Маш их баяртай байна." хэмээн Б.Ундрах өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулжээ.




Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top