Брэд Питт хүүхдүүдийнхээ тэтгэмжийг төлдөг гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

 Холливудын хамгийн сайхан хосуудын нэг байсан Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 онд салсан билээ. Тэд төрүүлсэн гурав, үрчилж авсан гурван хүүхэдтэй юм. Брэд, Жоли нарын дунд эд хөрөнгөө хувааж авах, хүүхдүүдээ хэн нь өсгөх асуудлаарх маргаан хоёр жил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл шүүх Брэд Питтэд дуртай цагтаа хүүхдүүдтэйгээ уулзах зөвшөөрөл өгчээ. Харин Анжелинаг Брэдийг хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болвол хүүхдүүдийн ээж байх эрхийг нь хасна гэсэн байна. Өдгөө 43 настай Жоли Брэдийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байж, зургаан хүүхдээ өсгөх эрхийг өөрөө бүрэн авахаар шүүхдэж байгаа аж.

Анжелина Жоли саяхан Брэд Питтийг хүүхдүүдийнхээ тэтгэмжийг төлдөггүй, тэднийг өсгөхөд шаардлагатай мөнгийг өгдөггүй гэж буруутгасан билээ. Тэгвэл Брэд Питт Жолигийн яриаг үгүйсгэжээ. Брэдийн ойрын хүмүүсийн ярьж байгаагаар жүжигчин эр хагас жил орчим Анжелинад олон сая доллар төлсөн байна. Түүний нэхсэнээс нь илүү мөнгийг Брэд өгсөн гэж ойр дотныхон нь ярьжээ. Тэд Жолиг Брэдийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байж, аавыг нь мартуулах гэж байна гэж буруутгажээ.

Тэгвэл энэ сарын 13-нд хэн нь таван хүүхэдтэйгээ байхыг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Брэдийн том хүү 17 настай Мэддокс эцэг эх хоёрынхоо хэнтэй нь үлдэхээ өөрөө бие даан шийдэх юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Q(103.212.117.121) 2018 оны 08 сарын 09

Yadargaatai huuhen

0  |  0
Top