Есөн хүүхдээ хөнөөсөн эмэгтэйг суллахыг эсэргүүцжээ

 Өдгөө 75 настай Мэрибет Тиннинг нь хүүхдүүдээ хөнөөсөн гэдгээрээ дэлхийд зартай алуурчин. Тэгвэл түүнийг энэ сарын 21-нд Нью-Йоркт хоригдлыг батлан даалтаар чөлөөлөх ажлын хүрээнд суллах гэнэ. Тэрбээр өмнө нь зургаан удаа батлан даалтаар гарах хүсэлт тавьж байсан ч зөвшөөрдөггүй байв.

Мэрибет нь 1987 онд бүх насаараа хоригдох ял сонссон билээ. Тэрбээр төрсөн найм, өргөмөл нэг хүүхдээ хөнөөжээ. Америк эмэгтэй эдгээр гэмт хэргээ 1972-1985 онд үйлдсэн байна. Хүүхдүүдээ бүгдийг нь хөнөөсний дараа цагдаа нар сэжиг авчээ.

Мэрибет хүүхдүүдийнхээ аав Жозеф Тиннингийг 1974 онд эмээр хордуулахыг оролдсон байна. Гэвч нөхөр нь эхнэрийнхээ эсрэг гомдол гаргахаас татгалзжээ. Мэрибет найман хүүхдээ бараг жил дараалан төрүүлж, хүүхдүүд нь төрөөд жилийн дараа нас барж байжээ. Тэрбээр сувилагчаар ажилладаг байсан учир хийсэн хэргээ нярайн гэнэтийн үхэл, тархины өвчнүүд зэрэгтэй адил болгон харагдуулж чаддаг байсан аж. Байцаалт дээр тэрбээр нэг охиноо байнга уйлж байсан болохоор нь бүтээж алснаа хүлээсэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Мэрибет сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогджээ. Хөршүүд нь болон Нью-Йоркийн сенатор Жим Тедиско түүнийг суллахын эсрэг байгаагаа мэдэгдсэн байна. “Есөн хүүхдээ хөнөөсөн хүнийг нийгэмд аюулгүй гэж үзэх аргагүй” гэж Нью-Йорк мужийн сенатор Жим Тедиско ярьсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Fuck [ 59.153.112.41 ]      |     Пүрэв, 12:08 минутанд

yaanaa ene amerikt medreliin gajigtai,darhinidaa sumtai garuud ih bdag yumshuig bgaan.aimar yimve

Go to top of page