ЗААН БОЛ АЯДУУ ЗӨӨЛӨН АМЬТАН

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

 

(Памфлет №01)

 

Эрт урьдын цагт биш, энэ 21-р зууны эхэнд нэгэн зааны тугал байж гэнэ ээ. Түүний угсаа гарвалын тухай маргаан улс оронд нь байнга дэгддэг байв. Зарим нь эрлийз гэж гоочилно. Эргэлзээ байхгүй өвөг эцэг нь “урд зүгийн заан” гэж мэтгэнэ.

“Зааны тугалын тухай тууж”-ийг уншаагүй хүн ховор биз. Тэнд хичээлийн танхимд багтахгүй зааны тугал эрдэм сурах гэж хэрхэн хөглөдөг хөгжилтэй үйл явдал гардаг. “Зааны тугалын тууж”-ийг утгачилбал, “Том биед жижигдсэн ухаан” гэх өнгө аяс тодорно. Манай памфлетын гол баатар болох “Зааны тугал” яг л тэр туужид гардагчлан, улс төрийн дамжааг дүүргэх гэж үеийнхнийхээ дээгүүр гишгэлээд гарчихсан юм. Энэ үе бол 2000 оны эхэн л дээ.

Анх ёстой л “Зааны тугал” хочиндоо таарсан бүлтэн нүдтэй, дэлбэн чихтэй, хүзүүн дээрээ нуруугаа авчраад овоолчихсон, явж ядсан, дуугарч цөхсөн амьтан л улс төрийн тавцан дээр гарч ирж билээ.

Мөнөөх “Зааны тугал”-ыг энэ үеэс л хүмүүс хөөргөдөөд, амьдралаас тасалчихсан юм. Нөгөөхийгөө “Заан болсон” гээд магтаж өгөв. Тийм хурдан өсдөг тугал ч гэж юу байх вэ. Хий хөөргөдөж, чухамдаа хошгоруулж байгаа нь тэр. Манай баатар ч өөрийгөө заан гэж ойлгож, хаан болох ч магадгүй гэж битүүхэн санаархах болов.

Ямар сайндаа л тухайн үеийн мэргэн түшмэд “Төр засгийн удирдах албан тушаал гэдэг “зааны тугал” дадлагажуулдаг дамжаа биш” гэж шулуухан хэлж байв. Зааны тугал хурдхан заан болж аваад, үймсэн олон хулгануудыг гишгэж алаад, энэ “хуурай” газрын хамгийн том, хамгийн хүчтэй ганц амьтан нь болох юмсан гэж адган яарч байлаа. Ингээд улс төрийн тогоонд хорыг ёстой л утгаар нь хутгаж сурав.

Тэр хэнэггүй нь хэтэрчихсэн “зааны бяцхан тугал” болж өслөө. Идсэн уусан, аархаж баярхсан, авлигадаж хор хутгасан нь бичлэг болоод дүрстэй, дуутайгаа цацагдаад байхад хүртэл “Наадах чинь эвлүүлэг” гээд гүлдийж чадна. Ичиж байгаа, нэрэлхэж байгаа ч шинжгүй хэвтэр болсон “сэнтий”-дээ хээв нэг хивж хэвтэнэ. Бэлчээртээ сортой өвс зоолж зоолж ирсэн үхэр нэг иймэрхүү амгалан бөгөөд хэнэггүй байдаг даа. "Хөж" гээд шилбүүрдсэн ч залхуутайяа мөөрөхөөс бус, хэвтрээсээ өндийхөө үздэггүйсэн.  Заан, үхэр хоёр зан араншин ер нь ойролцоо байж магадгүй. Үр зулзагыг нь хүртэл “Тугал” гэж адилхан нэрийдэхийг бодоход зааныг төсөөлье гэвэл монголчууд үхэртэйгээ адилтгахад онож мэднэ.

Ер нь  нүсэр том бие, удаан алхаа гишгээ, дуугүй ноомой байдал нь түүнд үргэлж давуу тал болно. Дарга хүн угаасаа ийм “заан” төрхтэй байх ёстой юм гэнэ. Төрийн долоон эрдэнийн нэг нь “Заан эрдэнэ” байдаг нь ч санамсаргүй хэрэг огтоос биш аж. 

Манай “Зааны тугал” одоо нэгэнт “Заан” болчихоод байгаа. Гэхдээ энэ зааны хөлд улс орон сүйдэж байгаа гашуун үнэнг зарим түшмэд, олон зуун ардууд хэлэх болов. Хамраар нь хулгана гүйж орсноос болж, хамаг орон дэлхийг сүйд хийдэг зааны үлгэр болуужин гэж эмээх боллоо. Сүүлийн үед 60 цул алт хулгануудаас хулгайлах гэж байсан төлөвлөгөө нь илчлэгдээд, их ууртай, догшин, хэрцгийдүү болоод байгаа л даа, манай заан.

Гэхдээ “Заан бол аядуу зөөлөн амьтан” гэдэг дүгнэлтдээ одоо хүртэл итгэсэн хэвээр байгаа минь бурханы аврал. Тийм бишсэн бол, тэр том амьтны хөл, гарт үрэгдчих вий гэсэн бодол л миний үнхэлцэгийг хагалж дөнгөх байлаа.

Заан гэхдээ хулганаас айдаг гэдэг нь худлаа гэнэ лээ шүү. Зүгээр л хоосон цуу яриа. Заан эсрэгээрээ хулганыг цагаан цаас гэж боддог юм билээ. Зурагтаар нэг удаа тэгж ам алдахыг нь харсан. Цаагуураа шууд л базаад, гишгээд, ураад, чулуудаад хаяж чадна л гэсэн санаа. Бид бүгдээрээ нэгэнт заанд “базуулчихсан” гэдэг нь тодорхой тул зааны тухай 10 чухал баримтыг мэдэж байхад гэмгүй.

  1. “Заан бол аядуу зөөлөн амьтан” гэдэгтэй яг адил нэг дүгнэлт бол заан ойгүй ховдог, ёроолгүй том ходоодтой. Хоногийн 20 цагийг хоол тэжээл идэхэд зориулдаг гэнэ. (Хот газрыг минь зарж үрээд, идэж уусныг нь бодохоор л гомдоод байдаг юм. Тэгсэн чинь аргагүй байж. Ийм ховдог амьтныг цаашид ч бид олон жил тэжээж магадгүй тул идэмхий гэдэгтэй нь эвлэрэхээс өөр сонголтгүй)
  2. Заан маш сайн ой санамжтай. (Өөрийг нь гомдоосон бол мартахгүй, хэзээ хожуу ч заавал өшөөгөө авна)
  3. Заан бол хуурай газар дээрх хамгийн том амьтан. (Үүнийг бид бүгд мэднэ л дээ. Одоо тэр хуурай газар дахь хаанчлалаа ус, далайд үргэлжлүүлэхээр шунаж буй. Урд зүгийн угшилтай заанд усаа өгөхгүй гээд манай хөдөө нутгийн “үхэрнүүд” их уурлаж байгаа сурагтай)
  4. Зааны шүд жилд 6-7 удаа солигдоно. Хамгийн хөгшин буюу шүд нь унаж гүйцсэн заанаа хооллоход сүрэг нь тусалдаг. (Манай зааны сүргийг хотын фракц гэж нэрийдэх нь бий. Тэд манай муу зааныг мөн ч их тэжээж байна даа. Шүд нь унангуут л дахиад нэг шүд ургаад л гараад ирдэг юм. Тэдгээр нь хоол тэжээлээ хурдан “цуслахад” тусалдаг)
  5. Хэрэв заан тугалаа голбол урт хошуугаараа түүнийг түлхэж өнхрүүлсээр голын усанд живүүлдэг хатуу сэтгэлтэй амьтан. (Манай заан харьцангуй олон тугалтай. Гэхдээ өөрөө хариуцлагаас мултрахын тулд цөөнгүй тугалаа усанд живүүлсэн. Тэдгээр тугал нь Улаан хацарт, Сандуй гэх мэт хочтой байсан)
  6. Заанууд хорвоод цөөхүүлхнээ гэдгээ мэдэрдэг. Цөвүүн цаг тохиоход сүргийн толгойлогч хэн нэгэнд халаагаа өгдөг. Халаагаа өгсөн заан хаа нэгтээ гиюүрэн зогсож, усны толио, уулын гүнээс хаашаа ч хамаагүй цоо ширтэн хэдэн өдөр болно. (Манай заанд ийм явдал тохиогоогүй л гэж найдъя. Гэхдээ заримдаа хэтэрхий дүйнгэ, донгио дүртэй болчихдог тул залуу заанууд халаагаа өгөх гэж байна хэмээн андуурах нь олонтаа)
  7. Заан бие биендээ их тусархаг, ганцаараа биш сүргээрээ амьдарна, дэм дэмэндээ л явахгүй бол  ганц заан хэзээ ч “гал болдоггүй”. (Үүнийг манай заан олон удаагийн үйлдлээрээ нотолсон доо. Нэг удаа бүр Үндэсний эв нэгдлийн засаг гэгчийг байгуулж үзсэн. Хүний, өөрийн гэлгүй хажуу хавиргандаа наалдуулж,  МАНАН татуулж явдаг “үйлийн үртэй” амьтан даа, хөөрхий)
  8. Зааны арьс бараг бүдүүн эрийн эрхий хуруунаас зузаан. Олон арслан ганц зааныг хөөсөөр эцээж аваад унагасныхаа дараа тал талаас нь хэмлэх боловч арьсыг нь нэвтэлж чаддаггүй. Нөгөөх нь жаахан амарч хэвтэж байгаад ганцхан ухасхийн дээрээ байсан арслангуудыг сэгсрэн ширвэж орхиод гүйгээд одох нь үнэхээр бахархууштай. (Төдийгөөс өдий хүртэл олон амьтан ноолсон доо. Арьсыг нь цоолж, хуулж чадахгүй л байгаа юм даа. Мань зааны арьсыг хүрлээр хийсэн “сүх” ч тийм амар дийлэхгүй байгаа тал бий)
  9. Монголчууд бид хамгийн удаан бөгөөд дөлгөөн хүнийг заантай зүйрлэдэг. (Ямар сайндаа л “Аядуу зөөлөн” гэж авгайлах вэ дээ)

10.  Азийн ёс заншилд заан мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг гэж үзэх бөгөөд зарим оронд бүр тахин шүтдэг ажгуу. (Энэ ч урд зүгийн л ойлголт байх)

Монголчууд бид эцсийн эцэст, нэг зааныг тэжээх гэж нэлээд олон жилийн ажил амьдралаа зориуллаа. Одоо больцгооё оо. Энэ зааны идэш ууш нь ч дийлдэхээ байлаа. Их зан, элдэв аархлыг нь ч хүчрэхээ байлаа. Нэг муу “зааны тугал”-ыг заан болгож өргөмжилчихөөд, ингэж дарлуулна гэж юу байсан юм бэ. Тэгээд ч бид бага балчраасаа улс төрийн боловсрол, философи, зөн билэгтэй өсч хүмүүжсэн ард түмэн юм шүү. Алив ээ, намайг дагаад дуулаарай.

“Маамуу нааш ир

Манайд хоёулаа тоглоё

Ном сонин уншъя аа

Ногоон модоо тарья аа

Хүрэн баавгай хөтөлье өө

Хүчит заанаа тууя аа

Хүчит заанаа тууя аааааа...

 

 Үргэлжлэл №02. “Жаран сувай хонь”

Д.Дамдинжав 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(37.123.160.214) 2024 оны 01 сарын 11

huurhii zaanuud gomdoh biz adgiin avilgach alban tushaaliin heneeten ulaan kommunisttoi zuirleed bhdaa yahav gd

1  |  0
ganaa(37.123.160.214) 2018 оны 08 сарын 12

huurhii zaanuud gomdoh biz adgiin avilgach alban tushaaliin heneeten ulaan kommunisttoi zuirleed bhdaa yahav gd

0  |  0
Иргэн(64.119.21.123) 2018 оны 08 сарын 12

Хань хамсаатангуудтай нь үндсээр нь талбай дээр тууж ирүүлээд дэлхийгээс тууя аа. . . Олны хүч оломгүй далай.

0  |  0
иргэн(202.179.26.50) 2020 оны 09 сарын 14

Заан аядуу зөөлөн амьтан ч Байгаль даа их Хор хөнөөлтөй нэг Муухай зан нь хөдөлвөөс түүний тарих Гамшиг аюултай

0  |  1
sain sain(103.26.193.193) 2018 оны 08 сарын 11

hen neg ni owoo gaigui zorigtoi ym bichiheer l terend, enend hudaldagsan geh yum. yana daa. ene setguulch ter Jenkog hurtel aihtar bichij baisniig ni unshij baisan. Bi bol sain baina gej helmeer bna. neg ch gesen hun ingej zorigtoi6

0  |  0
G(66.181.178.99) 2018 оны 08 сарын 11

MAH MAXH AH METIIN NAM DAGSAN ULUN BAAS SHEESEER HOOLOLDOG YUMNUUD!!!! HAMGIIN BARIMTTAI TURIIG HUULI BUSAAR EZLESEN YARILTSLAGA NI BHAD UUR 280 TERBUM NTR!!!! BUUR MAL NI 60TERBUMAAR SUUSAN GEMT HEREGTEN SETGETSIIN UVCHTEN GAJ DONTONGUUD HUCHIN HULGAI HUN ALAAD BGAAG UHAARDAGGUI!!!! TURD 30 JIL TASRALTGUI SUUJ YAMAR BUSINESS COMPANYGUI GECHEED 700 SAYA-N UNET EDLEL 3 TERBUMIIN HADGALAMJ 2 BAIR!!!!! TSASHILVAL YU YU GARAH BOLOO!!!! MAL UNDESTEN!!!!!

0  |  0
Takshin(66.181.176.84) 2018 оны 08 сарын 11

Tailanduud takshin gedeg hyatadiin bulegleliig turuus gargah gej 10 garui jil zovson doo.

0  |  0
Zochin(182.160.32.20) 2018 оны 08 сарын 11

60 terbum l gd baikhiin. Yag yamar alban tushaal khedeer zaraad khenii khaana yamar alban tushaald tomilsniig n barimraar garhaad irvel ynemshiltei bolokh umsan daa uul n. Ulig boltol l bichlee. Ygd Battulgiin ter ikh mungunii tukhai bichikhgyi bj ene khyniig l goochlood bdg um boldoo. Odoo ter Jenko chin Khyrelsykh, Sumiyabazar 2-toi niileed tumur zamaas dakhiad buunuur idekh gd beldeed suuj bna shyy dee.

0  |  0
Zuchi(66.181.161.115) 2018 оны 08 сарын 11

Gants hujaag diilehgui iim tur uls bgaad yaadgiin. Tuuniige umuuruun gaslaldah gulugnuudiin too yamar ih bna buudchihmaar

0  |  0
zochin(202.9.42.13) 2018 оны 08 сарын 11

тэр зааныг чинь нядалчихья л даа. тэгээд л гүйцээ. түүний идэх идэш биднийх болно.

0  |  0
Зочин(27.123.214.115) 2018 оны 08 сарын 10

Ингэж бичээд олсон нэр хүнд, зоос мөнгө чинь шингэх болтугай.

0  |  0
Шударга ёс(66.181.161.37) 2018 оны 08 сарын 10

Женкогийн 800 тэрбумыг бусад луйваруудыг бичээч

0  |  0
Hulgaichid aa(77.218.241.195) 2018 оны 08 сарын 10

Mongol yaltan battulgiin 280 say dollor bol, ene zaanii 60 terbumaas hajuud bol uneheer baga mongo shuu kkk. Ene setguulchid battulga 280 say dolloroosoo huvi ogch dee. Hoorhii gej.

0  |  0
Мөнх(202.179.31.59) 2018 оны 08 сарын 10

Төвд банхар чинь хоол нь дийлдэхгүй улсаар нь самарч байна шүү наадахь чинь яах вэ хармааны хулгайч женко банхараа л зайлууд

0  |  0
Зочин(103.229.123.95) 2018 оны 08 сарын 09

Энэ мэлтийсэн ханаж цадахаа мэдэхээ байсан хужааг зайлуулах цаг аль хэдийн болсон. Та гэртээ орох гэтэл машина тавих зогсоол дээр чинь байр хуухдээ тоглуулах гэтэл бас л зайгуй ... Тэр бух газарыг энэ мэлтгэр заан зараад идчихсэн цададгуй новш.

0  |  0
Иргэн(202.179.31.20) 2018 оны 08 сарын 09

Одоо заанаа туух цаг нь болсоон.

0  |  0
Хаагий(66.181.177.152) 2018 оны 08 сарын 09

Монгол төр маань дэндүү гутамшигтай байна. Ганц хятадыг Монгол төрөөс зайлуулж чадахгүй.

0  |  0
Заанчин(27.123.214.102) 2018 оны 08 сарын 09

Хүчит заанаа тууяа Хүчит заанаа тууяа

0  |  0
Сайн байна(66.181.161.119) 2018 оны 08 сарын 09

Дамдинжав ч бичнэ гэж угаасаа урдаг нөхөрдөө амжилт

0  |  0
Зочин(103.57.93.121) 2018 оны 08 сарын 09

Аливаа зүйлийг ухаж ойлгодог хүнд бол ”Гашуун” ч гэсэн үнэн егөөдөл байна.

0  |  0
татлаа ха ха(150.129.143.69) 2018 оны 08 сарын 09

Жинхэнэ татаагаад хаячихым аа. Энэ одоо хэнийг хэлээд байгаан бэ? ха ха

0  |  0
Demjij bna(112.72.11.124) 2018 оны 08 сарын 09

Eniig bichsen nuhriig bol harin setguulch geed helchij bolmoor sanagdlaa. Bitgii hudaldagdaarai

0  |  0
Top