Хоёр Солонгос дахин дээд хэмжээний уулзалт хийх үү?

 Хоёр Солонгос энэ сарын 13-нд сайд нарын түвшинд уулзалт хийх гэж байна. Энэ үеэр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийх талаар ч ярилцах аж. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр сайд нарын уулзалт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд болох гэнэ.

Энэ удаагийн уулзалт нь 2018 онд хоёр Солонгосын хооронд хийж буй дөрөв дэх дээд хэмжээний уулзалт болж байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа энэ оны намар Пхеньянд айлчилна гэсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page