Оюутолгойн дүгнэлтээ хурдан танилцуулаач

2018 оны 08 сарын 10

Оюутолгойн ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэг байгуулагдаад, тус бүр дүгнэлтээ өгсөн мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өгч байна. Эдгээрийг нэгтгээд, үндсэндээ бэлэн болсон ч гэж хэллээ. Гэтэл хамгийн гол зүйл болох Авлигатай тэмцэх газар, Аудитын ерөнхий газрын дүгнэлтийг хүлээж байгаа аж. Хэрвээ энэ хоёр газрын дүгнэлт ирчихвэл УИХ-д танилцуулах учиртай.

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг Д.Дамба-Очир ахлагчтайгаар таван сарын өмнө байгуулаглагдаж байсан ч Д.Дамба-Очир тодорхойгүй шалтгаанаар ажлаа орхиж Д.Тэрбишдагва гишүүн ахлах болсон билээ. Үүнээс хойш иргэд олон нийтийн дунд элдэв хардлага явж, өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн дүгнэлт нь хүлээлт үүсгээд байгаа билээ.

Тус гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг ч шалгаж байгаа. Хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаар ямар нэг мэдээлэл алга байгаа зэрэг нь Оюутолгойн гэрээний шалгах ажил замхрах бий хэмээсэн болгоомжилж нийгэмд үүсч байна. Гэрээг засч сайжруулна гэхээсээ илүүтэй Оюутолгойн 66 хувийг эзэмшиж байгаа “Рио Тин То”-г хөөж гаргах сонирхол их бий. Гэтэл манай Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгөө гаргаж чадалгүй хамтрагч “Рио Тин То”-гоос зээлчихсэн нь бас л нэг том шалтгаан болж байх шиг. Тодотгож хэлбэл, мөнгө зээлчихсэн учраас тэдний аманд унасан байдал ажиглагдаж байгаа юм. Мэдээжийн хэрэг “Рио Тин То” нь Оюутолгойгоос гарах сонирхолгүй байгаа. Тэдний хувьд “Оюутолгой бол манай хэрэгжүүлсэн бүх төслийн хамгийн том нь юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тийм ч учраас “Рио Тин То” Монгол Улсаас гарахгүйн тулд чамгүй арга хэмжээ авч, манай нэртэй нийтлэлчдээр захиалгат мэдээлэл явуулж, “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын индэр дээрээс илтгэл тавиулж байгаагаас харвал Монгол Улсаас гарахгүй гэсэн зорилгын илэрхийлэл мөн. Сүүлдээ манай уул уурхайн нэртэй мэргэжилтнүүдийн үгийг сонин хэвлэлд дайх болов. Манай уул уурхайн зарим зүтгэлтнүүд “Рио Тин То”-г гаргаж болохгүй, тэгвэл хятадууд л орж ирнэ. Өөр хэн ч орж ирэхгүй хэмээн мэдэгдэж байна.

Энэ бүх асуудлын эцэст Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт юу юунаас чухал байгаа юм. Магадгүй, Ажлын хэсгээс Оюутолгойн гэрээ нь маш сайн гэсэн дүгнэлт гарвал яах вэ, эсвэл гэрээг цуцлах шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Өдгөө буруутгагдан шалгагдаж буй эрхмүүдийн зөв ч болохыг үгүйсгэхгүй. Ямартай ч хүлээлт үүсгэсэн дүгнэлтийг сонсмоор байна.

Н.Баатар

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.207) 2018 оны 08 сарын 13

uurhain nootsiig hench onoj bodoj chaddagguim taaj boddog yum bayrtsogt uuniig nuuj metgeltseend baahan hudlaa too yarsan

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 08 сарын 11

Өмнөговь аймаг гүний цэвэр ус нь 2050 он гэхэд балга усчгүй болно. Өөрөөр хэлбэл Сахарын цөл болно гэсэн үг Оюу-толгой секкүндэд 600 тонн ус залгидаг гэж бодохоор удахүй шавхагдах нь ойлгомжтой. Тэр утгараа Дэлхийд магадгүй 3-дахь усгүй орноор тодорхоно ойлгомжтой

0  |  0
haha(184.150.236.59) 2018 оны 08 сарын 10

yasan umdunduu sheele yu

0  |  0
Зочин(66.181.186.23) 2018 оны 08 сарын 10

УРВАГЧ ХҮН ХЭЗЭЭЧ ШУДАРГА БАЙХГҮЙН ЛАВТАЙ МАНД ЯААЖ ОРЛОО МАНЫ ХУЛГАЙЧИДИЙН ТАЛД БАЙХ НЬ ЛАВТАЙ ТЭРБИШДАВГА ТӨГЦӨГ !

0  |  0
Kkkk(217.172.229.74) 2018 оны 08 сарын 10

Shar huvalz terbish shalgaz chadahgui medleg mash sultai amisgaa shuu dee

0  |  0
zochin(139.5.219.180) 2018 оны 08 сарын 10

yu ch hiigdehgui yum. yah gj ouy tolgoig ahalsan yum be . sain bol sain, bolohgui bol bolohguig ni heleh heregtei sh teee

0  |  0
Top