Оросын хэд хэдэн томоохон тээврийн компанийн эзэн Константин Шарыгогийн хүү 21 настай Александр Шарыгог 2016 оны нэгдүгээр сард баривчилсан билээ. Тэрбээр шинэ жилийн баярт хуучин найз бүсгүй Анна Лисовскаягаа урьжээ. Анна хагас жилийн өмнө түүнээс салсан байсан аж. Александр мансууруулах бодисны хамааралтай болсон учир бүсгүй түүнээс салсан байжээ. Гэхдээ Анна урилгыг хүлээж авч, Александрынд ирэхэд залуу түүнийг зодож, хүчирхийлсэн байна. Бүсгүйн хамар нь хугарч, тархи нь хөдөлсөн байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Аннагийн ярьснаар Александр уг хэргийнхээ дараа түүн рүү мессеж бичиж заналхийлж байжээ. Тэрбээр ялаас мултарна гэж бичиж байсан гэнэ. Мөн Шарыгогийн гэр бүлийнхэн бүсгүйд долоон сая рубль санал болгож, өргөдлөө буцааж авахыг хүсчээ. Александрыг мөрдөн тусгаарлах газар хорьж байсан ч хагас жилийн дараа тэрбээр хаашаа ч явахгүй гэсэн гарын үсэг зурж чөлөөтэй болсон байна. Тэр үеэс хойш Анна Лисовская араас нь хүмүүс мөрдөж дагаад байна гэж удаа дараа мэдэгдэж байжээ.
Тэгвэл өчигдөр Аннагийн ээж нь охиноо хулгайлагдсан гэж мэдэгджээ. Бүсгүйн гэрт зургаан эрэгтэй ирж хүчээр авч явсан аж. “Mash” телевизийн мэдээлснээр модель бүсгүйн сүүлчийн яриаг сонсоход “Энэ хагас жилд би нуугдаж амьдарч байлаа. Өнөөдөр...өнөөдөр тэд надад ямар нэгэн юм хийхээр иржээ. Хаалга тогшиж байна. Хэрвээ надад ямар нэгэн юм тохиолдвол үүнд Александр Шарыгог буруутгаарай, гуйж байна” гэжээ. Анна үүнийхээ дараа бас нэг тийшээ ярихдаа “Намайг тусгаарлан байцаах газарт саатуулчихлаа. Энэ хүмүүс намайг алах гэж байна. Чадах нь туслаач” гэсэн байна. Аннаг өсвөр насны хүүхдийн дэргэд биеэ зохисгүй авч явсан гэсэн зүйл ангиар баривчилсан байгаа талаар “Mash” телевиз мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
MONGOL D CH IJILHEEN.
Олигархиудаа давраасан ард түмэн ийм л цээрлэл хүлээдэг юм даа.