Мансуурахаа больсон Деми Ловато хуримаа хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 10

 Дуучин Деми Ловато, жүжигчин Вилмер Вальдеррама нар 2010 оноос үерхсэн билээ. Дуучин бүсгүй “Хэнийг ч өмнө нь Вилмерийг хайрлаж байгаа шигээ хайрлаж байсангүй. Анхны уулзалтаар л би тэр л надад хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэж ярьж байсан юм. Харин 2016 онд хосууд салсан ч Вилмер, Деми нар бие биенээ дурсан ярьдаг байв.

Деми Ловато өнгөрсөн сарын 24-нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж эмнэлэгт хүргэгдсэн билээ. Вилмер Демиг эмнэлэгт байхад нь байнга очиж байжээ. Деми Ловато одоо эмнэлгээс гарч, батжуулах эмчилгээнд явж байгаа аж. Дуучин бүсгүйн бие муудсан нь хосуудыг эвлэрүүлжээ. Тэдний ойр дотныхны ярьж байгаагаар Вилмер, Деми нар бүсгүйг эмчилгээгээ дуусахаар нь хуримаа хийх гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cocaine(66.181.179.232) 2018 оны 08 сарын 10

Heroinоо л хэтрүүлсэн.Хэн ч юунаас гарч чадна.Fentanyl гусаад л үхчихгүй л бол гайгүй.Гэхдээ heroin бол яаж ч бодсон morphine оос дээр.Би бүгдийг нь үзсэн.Одоо зүгэр л байна.Монголчууд ямар мэдлэг байхгүй.

0  |  0
аааццуцуццц(66.181.188.198) 2018 оны 08 сарын 10

мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс гарч чаддаггүй гэдэг биздээ, эмчлүүлээд зүгээр болчдог гэж үү

0  |  0
Top