Ардчиллын өргөөнд Ардчилсан намаас Зам тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэргийн талаар мэдээлэл хийсэн. . Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, О.Магнай, Зам, тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар нар хуралд оролцсон. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд яамныхаа байран дээр архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэггарчээ. Хүний алтан амь үрэгдсэн асуудал дээр Ардчилсан нам эмгэнэл илэрхийлж байна. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу амиа алдсанд харамсаж байна.
Сүүлийн үед тогонд цохиулж амь насаа алдсан хоёр хүүхдийн асуудал, мөн Үндэсний баяр наадмын үеэр Дархан чиглэлийн замын чанаргүй байдлаас болж 16 хүн амь насаа алдсан гээд хүний амь настай холбоотой хэргүүд удаа дараа гарлаа. Монгол Улсын төрийн тангараг өргөж, төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу ажлынхаа байран дээр, тодруулбал төрийн яаман дээр амь насаа алдаж байгаа энэ асуудал маш том хариуцлагагүй, ёс зүйгүй асуудал болж байна” гэв..
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр сэжигтэн М-ийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
naad muu aluurchin cheni tsaaziin yl hurtehgui gedgee medeed ingej hun alj baigaa um tsaaziin ilerhii notstoi allagagiig shuud tsaaz ogoh heregtei mon 13 nactai ohiniiig buzarlaj honoocon gaj dontoi aluurchidiig mon adil hatuu tsaaziin uyl ogch ard tumnii nudnii omno tolgoig ni tac tsvchih heregtei ecvel chuluugaar shidej horooh heregtei
umnu ni ilerhiilj bhguidee. Erguuthiimaa
За тэгээд л архи уугаад ажил ярьж л байдаг бас маргалдаад зодолдож л байдаг. Үхсэн бол харамсалтай тгхдээ үлдсэнийг нь өршөө, өөр зам байхгүй. Ммахвалыг өршөө төр засаг минь
за АН зүгээр Шоудаж байгаа юм Гээнэ дээ ч Гооно доо ч гэгчээр МАН АН-ынханд Олигтой юмнууд байх биш дээ дандаа Хогийн Хулгайчууд ш дээ
ЗА ЮУН СҮТРЭЙ ЮМ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЧИНЬ ЧУЛУУГААР ХҮН ЦОХИОД АЛЧИХДАГ Л ГЭЭ БИЗ ДЭЭ.
Nuguu Ardcilal tegnee tedend erh medel suudal ner hund mongo olj avah l medel baival hun alaad c boltugai olno.Unen shudraga shiidej cadahuu,bas neg yum bolj uurcilugduh yum bish bizdee.Unen tord itgeh itgel alga bna.Shuuh tsagdaa huulia barij ajilaasai bilee.
uls turjuuleh ni l de