Б.Бямбабаяр: Заавал одон, тэмдэгтэй том хүмүүс гоё, сайхныг бичдэг юм биш

2018 оны 08 сарын 13

 Бид энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай ярилцлаа.

-Аливаа улс орны хөгжмийн ертөнц ихэд хүчирхэг байдаг. Харин манай улсын хувьд хөгжмийн байгууллага маань өөрийн гэр оронгүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Та хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний хувьд дээшээ санал тавьсан уу?

-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо байгуулагдсан цагаас хойш нэгэн жарны нүүрийг үзэж байна, Би энэ ажлыг авснаас хойш Ерөнхий сайдад ч бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгчтэй нь ч уулзсан. Тусыг эс олоод байна. Манай БСШУЯ-нд Соёл урлагийн газар гэж байдаг ч хөгжимдөө нөлөөлдөггүй. Дэлхийн ямар ч улс оронд урлагаа хөгжүүлээд бизнесээ аваад явдаг. Жишээ нь гэхэд л Солонгос улсаас “Жангум” гэдэг кино оруулж ирж, манай нийгмийг байлдан дагуулсны дараа өчнөөн Солонгос хоолны газар, Солонгос дэлгүүр, саун нээгдэв. Миний үеийн хөгшин авгай таараад Солонгос хоолны газар орох уу гэж бөөлжис цутгамаар юм ярьж байна. Төрөөс ямар ч анхаарал тавихгүй юм.

-Тэгэхээр урлаг төдийгүй хөгжмийн ертөнц уналтын байдалд байна гэж болох уу?

-Хамгийн гол нь төрөөс бодлого зохицуулалт байхгүйд байгаа юм. Түүнээс биш манай хөгжмийн зохиолчдын чадал чансаа сайн. Ер нь сайн хөгжмийн зохиолч бэлдэхэд доод тал нь 20 жилийн хугацаа хэрэгтэй. Өнөөдөр манай залуучууд Л.Балхжавын хэдэн дуу сонсч, бааранд тайчиж бүжиглэдэг нүцгэн хүүхнүүдээ урлаг гэж ойлгодог.

-Тэгэхээр хөгжмийн залуу үе дэлхийн тавцанд гарах цаг хол байгаа юм байна. Энэ талаар ямар нэг арга хэмжээ авч болохгүй юу?

-Харин ч зарим залуучууд маань хувиараа сайт нээж дэлхийтэй харилцаж байна. Түүнээс биш төрөөс ямар ч хөтөлбөр гаргаж, бодлого боловсруулсан юм алга. Залуус дэпхийн хэмжээнд гарч үзъе гэж бодсон ч ямар ч боломж алга.

-Уран бүтээлч хүний нүд, сэтгэлээр харж байхад Монголын ирээдүй ямар харагдаж байх юм?

-Ирээдүй бүр ч бүрхэг болж байна. Хамгийн гол нь хүүхдийн хөгжмийн боловсролд үндэсний урлаг алга алга болчихсон нь том айдас. Хүүхдийн төлөвших нас бол сургуулийн өмнөх нас. Гэтэл энэ насанд нь сургаж байгаа хөтөлбөрт ямар ч үндэсний гэх юм алга. Тэднийг энэ төлөвших насанд нь үндэсний үзэл суулгаад дараа нь юу ч сургаж болно. Гэтэл манайхан дөнгөж төлөвших насанд Англи, Хятад, Орос гээд гадаад сургуулиудад өгдөг. Энэ нь хүүхдийг Монгол биш болгож хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Одоо Монгол хүүхэд төрөхөө болилоо. Хүүхдийг ерөөсөө үндэсний тоглоомоор л төлөвшүүлдэг. Гэтэл энэ нь алга болчихлоо. Үүнд л их эмзэглэх юм.

-Нийгэм сүүдэртэй хэдий ч гэгээтэй зүйл харагдаж байгаа байх?

-Гэрэл гэгээ харагдахгүй л байна даа. Аливаа улс орны хөгжлийг хөгжмөөр хэмждэг жишиг дэлхий нийтэд тогтсон зүйп. Нийгэм бухимдалтай хөгжил буурай орны иргэд хошин урлаг руу хошуурдаг. Өнөөдөр бид яг ийм байна. Манай улс төрчид ч үүнийг мэдрэхгүй, тэрүүхэндээ хэрэлдэж, луйвардаж байна. Улстөрч гэдэг чинь ура хашигарч, зангиа зүүсэн хүнийг хэлдэггүй юм. Улс орныхоо эрх ашгийн төлөө, үндэсний үзлийн төлөө явдаг хүнийг хэлдэг юм. Тэдний өмнө “Киви", “Гурван охин"-ыг оруулаад шалдлах юм бол урлаг гэж ойлгодог тэнэгүүд байдаг. Ийм упс төрчид орны урлаг хөгжинө гэдэг хэцүү.

-Дээр та манай хөгжмийн урлагийг дэлхийн хэмжээнд гарчих боломж бий гэсэн. Өнөөдөр манай хөгжмийн урлаг дэлхийн хэмжээнд харахад альхан хавьд яваа юм?

-Дэлхийтэй холбох бодлого алга байна. Түүнээс би боломж хийгээд уран бүтээлчдийн чадал бий гэдгийг ахин хэлъе. Энэ бол муу хэлдэг ч Оростой нөхөрлөсний буян, Орос улсад олон хүн хөгжмийн боловсрол эзэмшиж, өрнийн сонгодог урлагийг нааш зөөвөрлөсөн. Өнөөдөр бид дэлхий сонгодогуудыг ч тавьж л байна.

-Утга зохиолын хэмжээнд “Болор цом” гэдэг наадам бий. Үүнийг сүүлийн үед найрааны наадам гэх болсон. Үүний адил ‘Морин хуур” наадмыг ийн ярих болжээ. Таны хувьд ямар хариулт өгөх вэ?

-“Морин хуур”-т тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл үзэгчдийн нүд, сонорт ил болж өнгөрдөг. Оролцож байгаа уран бүтээлчдэд амьдаараа дуулах шаардлага тавьдаг. Хэрвээ “Морин хуур”-т найраа байх юм бол мэдэгдэнэ. Би энэ наадамд гурван удаа түрүүлсэндээ их баярлаж явдаг. Тэр Д.Лувсаншарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж гэсэн Монголын том хөгжмийн зохиолч нартай тайзан дээр уралдаж түрүүлсэн гэж бодохоор баярлаж явдаг. Өнөөх цолгүй бөх гэгчээр олон алдартнуудтай тайзан дээр үзэж авсан юм. Улсын баяраар бөхөд цол өгдөг биз дээ. Үүн шиг л цол өгөх хэрэгтэй. Энэ наадмыг төрийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй гэж боддог.

-Таны хувьд энэ наадмыг өөрийн мөн чанар, уран бүтээлчдийн хувьд биш, төр үнэгүйдүүлж байна гэх гээд байх шиг?

-Тийм. Энэ сайхан наадмыг төр ивээлдээ авч өчүүхэн ч атугай харж үзээгүйгээс ийн ярих болсон. Өөрөөр хэлбэл нэр хүндийг нь унагах гээд байна. Тэд бол нэг тийм наадам п байдаг. Тэгээд нэг нь түрүүлдэг гэсэн шиг ханддаг. Уг нь түмнийхээ өмнө авъяасаараа түрүүлнэ гэдэг маш сайхан хэрэг. Манай холбооноос “Алтан намар", “Морин хуур” гэсэн хоёр наадам зохион байгуулдаг. Үүнийгээ пүүс, компани гуйж байж сая нэг болгодог. Үнэнийг хэлэхэд энэ хоёр наадмыг зохион байгуулах үеэр хүмүүс ч утсаа авахаа больдог. Өнөөдрийн байгаа нийгмийн байдлыг харж байхад эмч, багш нарыг багаас нь удам судрыг нь сайн судалж байж бэлтгэх ёстой юм шиг санагддаг.

-Бас нэг зүйл асуухад төрөөс олгож байгаа шагнал хавтгайрч байна гэх юм. Зарим нь ч хийснийг үнэлж байгаа нь зөв гэх юм. Таны хувьд юу гэхсэн бол?

-Манайд өгөөд байгаа шагнал бол бодитой үнэн зүйл биш. Соёл урлагийн хороо гэж байгуулагдпаа. Үүгээр дамжуулж шийддэг болох байх гэж бодож байна. Энэ нь хамгийн бодитой зүйл байх болно. Түүнээс биш УИХ-д танилтай нь ч юм уу, Ерөнхийлөгчийг таньдаг нь авдаг байж болохгүй.

-Хаа хаанаа нийгмийн бухимдалтай байгаа учраас өөрийн эрхгүй энэ сэдвийг хөндөх юм. Ингэхэд хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан түүхээсээ хуучлахгүй юу?

-Анх бүр зургаан настай гармон хөгжим тоглож эхэлсэн. Харин жинхэнэ хөгжмийн ертөнцтэй холбогдсон нь 1975 он. Энэ онд манай бүх л хөгжмийн аваргуудын суралцсан Багшийн дээдийн хөгжмийн ангид суралцсан.

-Анх хөгжмийн ертенцөд хөтөлсөн багш хийгээд анхны уран бүтээлийн талаар ярихгүй юу?

-Анх бол хэнээр ч хөтлүүлэлгүй гармон хөгжимтэй орж ирсэн. Харин 10 жилийн хөгжмийн багш бол Б.Очирбат гэж байсан. УБДС-д ирэхэд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц Чинзориг асан байпаа. Хүүхэд байхад магтаал уншдаг, "Далан худалч’’-ын үлгэр уншина гээд юм юм л болдог байсан. Миний анхны уран бүтээл бол Д.Алтангэрэлийн шүпэг “Эрийн сайхан хийморь” дуу байна даа. Яруу найрагчдын хувьд бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй ч хийсэн. Ш.Сүрэнжавтай, Т.Галсантай гээд бүтээл хийсэн. Гэхдээ миний уран бүтээлийн хамтрагч нар бол Ардын уран зохиолчоос эхлээд 10 дугаар ангийн хүүхэд ч байдаг. Заавал одон, тэмдэгтэй том хүмүүс гоё, сайхныг бичдэг юм биш.

-Би нэг дэмий шахам асуулт тавья. Та нэгэн үе дарсыг багагүй хүртэж байгаад больсон. Ууж идэж байсан үеийн уран бүтээл, одоо хийж байгаа бүтээл хоёрын ялгаа байх юм уу?

-Ямар юмны ялгаа байх вэ. Чи архи ууж байсан үедээ уран бүтээл хийж байсан гэж асуух гээд байна уу. Халамцуу бичсэн дуу муу байна гэж байхгүй. Яагаад гэвэл согтуу байж болно. Тэр онгод, авьяас согтуу байдаггүй юм. Тэр нь цоо эрүүл байгаа учраас уран бүтээл төрдгөөрөө төрнө.

-Аливаа уран бүтээлчид зовж төрүүлсэн бүтээл байдаг. Бас их амархан бүтсэн ч байдаг. Энэ талаар?

-Дууны хувьд бол нэг их зовоодоггүй. Сайн шүлгийг харахад л өөрөө ая дантайгаа байдаг. Дуу бол шууд авьяас мэдрэмжээр төрдөг учраас харьцангуй зовоогоод байдаггүй. Харин хөгжмийн бүтээл бол өөр. Түүн дээр ажиллана, сууна, нягтлана гэж ажил бий. Уран бүтээлч л болсон хойно зовж бүтээсэн бүтээл байлгүй яах вэ. Намайг орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй “Энэ Бямбабаяр өгүүллэгт ч ая хийх хүн” гэж бичсэн байдаг. Уран бүтээлийг янз бүрээр л хийж ирсэн дээ.

-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир та хоёрын “Аясын бүүвэй намуун салхинд” гэсэн мөртэй дуу байдаг. Таны хувьд ямар хүнд зориулсан бэ. Найрагчийн хувьд бол энэ тухай ярьж байсан?

-Тэр шүлгийг чинь А.Эрдэнэ-Очир бичсэн шүү дээ. Миний хувьд бол аяаа бичихдээ хэнийг ч бодсон байж болно. Энэ бол мэдээжийн хэрэг. Дуу эзэнтэй байх нь бий.

-Б.Бямбабаяр гэдэг хүн “Морин хуур” наадмын гурван удаагийн тэргүүн гээд таны олон нийтийн дууг ард түмэн мэднэ. Харин хөгжмийн бүтээл гэвэл юу байна?

-Миний хувьд “Алтан намар" хөгжмийн наадмаас таван шагнал хүртсэн. Дан хөгжмийн бүтээл ч бий, Морин хуурын дөрвөл ч бий. Найрал хөгжмийн концерт ч бий. ОХУ-ын Халимагт болсон Монгол туургатны наадамд ‘Монгол шатар" симфониор оролцоод ирсэн. Тэр бүтээл маань ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын холбооны “Хүндэт гишүүн” болгосон. Энэ бол Монголынхоо хөгжмийн зохиолчдыг гадаад орны уран бүтээлчтэй  хамтарч ажиллах боломжтой болгосон гэсэн үг.  Орос, Хятадын хөгжмийнхөнтэй уулзаад ярьж суухад танайх чинь хөгжмөө, хөгжмийн зохиолчдоо хардаггүй юм уу гээд гайхаж суудаг.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BATBOLD(66.181.187.197) 2018 оны 08 сарын 13

Ene jiliin morin huuriig ehnii bairiig lav 10 garui sayar zarsan Hugjmiin holboonoos zailval taarna

0  |  0
Batbold(66.181.187.197) 2018 оны 08 сарын 13

Morin huur naadmiin bairuudiig zarj mungu oldog hun dee hun bolgon medej bgaa duunii sektoriin hun shuu dee Jinhene composer bol bish Orosoos huugduj irsen baagii daa

0  |  0
зочин(27.123.214.119) 2018 оны 08 сарын 13

Эхлээд өөрийн охиноо сайн хүмүүжүүлчээд. Бусдынхыг шүүмжилээрэй Б.Бямбаяраа. юу хийсэн гэхээрээ УГЗ болдог нөхөр вэ энэ?

0  |  0
zochin(103.57.93.146) 2018 оны 08 сарын 13

MEDLEGEES MEDEELELIIN ERIN RUU

0  |  0
zochin(103.57.93.146) 2018 оны 08 сарын 13

ERDEMTEI HUN GEHEER IH NOM UNSHSAN HUNIIG HELDEG YUM BISH

0  |  0
зочин(202.9.42.10) 2018 оны 08 сарын 13

хөгжмийн зохиолчид бурхадын хэлийг хүн төрөлхтөнд дамжуулж хөгжмөөр орчуулж сонсгодог ер бусын хүмүүс тэд төрөлхийн заяагдмал улс бухадын нүдээр харж байгааг зурж үзүүдлдэг хүмүүс байнаа тэд нарыг зураач гэнээ бас төрмөл хүмүүс зохиолч яруу найрагчид байна уул нь бөх тамирчидаас илүү хүндлэгдэх хүмүүс шүү дээ мунхаг бид эр хар хүчийг шүтэх юм даа нүгэлт хар хүч

0  |  0
zochin(66.181.160.43) 2018 оны 08 сарын 13

Saihan hugjimiin zohiolch doo

0  |  0
Top