Осама Бен Ладений хүү өшөөгөө авахаар зэхэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 13

Осама бен Ладений хүү Хамза эцгийнх нь амь насыг бүрэлгэсэн АНУ-аас өшөөгөө авах бодолтой байна. "Бид хойшид ч Америкийн эсрэг тэмцэх болно" гэж тэр хэлжээ. Америкчууд эрх баригчдынхаа шийдвэрийн горыг амсах ёстой гэж тус бүлэглэлийнхний тараасан бичлэгт дурдсан байна.

 “Хэрвээ Абботтабадад үйлдсэн та нарын нүгэлт гэмт цээрлэл үзэхгүй хэмээн бодож байгаа бол, их эндүүрэл болно” гэж түүний хэлснийг Ассошиэйтед пресс агентлаг иш татжээ.

Хамза Бен Ладений тухай мэдэх зүйл тун бага бөгөөд тэр яг хэдэн настай гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм. Янз бүрийн мэдээгээр, энэ залуу ойролцоогоор 24-25 настай байж болох гэнэ.

 

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.166) 2018 оны 08 сарын 14

HUND KOD PROGRAMM SUUNA GEJ BAIDAG

0  |  0
Top