Төмөр замын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжсэн байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

 

Дорноговь аймгийн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км Цомог-Айраг өртөө хооронд төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. 286 дугаар суудлын галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг вагон осолдсон.  Осолдсон галт тэргэнд нийт 328 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан.  Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг  нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан билээ.Өнгөрсөн даваа гаригийн орой буюу наймдугаар сарын 13-ны өдрийн 22:04 цагт эхний ачаатай галт тэрэг явж, төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.24) 2018 оны 08 сарын 14

TSAG UURIIN OORCHLOLT ZAMAA SAIJRUULAHIIG ANHAARUULJ BNA BAS HARIUTSLAGIIG

0  |  0
зочин(202.9.42.7) 2018 оны 08 сарын 14

сайн байна жирийн замчид дарга нар л юуч чадахгүй байж сагсалзаж идэж уух мөнгө төгрөг харсан новшнууд шүү дээ

0  |  0
Top