АНУ саяхан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан билээ. Вашингтоны зүгээс Москваг Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулч асныг хордуулсан хэрэгт буруутган хориг тавьсан юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч АНУ-ын шинэ хоригт хариу арга хэмжээ авах үүрэг өгөөгүй ч энэ нөхцөл байдалд АНУ-ын тавьсан хоригтой адил арга хэмжээ авах болно” гэжээ.
Оросын Холбооны зөвлөлийн мэдээлснээр ОХУ дээрх арга хэмжээнд хариу барихдаа бодолтой хандаж, эх орны үйлдвэрүүд хохирол амсахгүй байх хоригийг л тавина гэжээ. Түүнчлэн шинжээчид Оросын хариу хориг нь АНУ-ын хоригоос их хамгаалдаг, гамнадаг салбар руу нь чиглэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
“Хоригийн талаар сураг байгаа ч одоохондоо хэрэгжүүлээгүй байна” гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков онцолсон байна. Тэрбээр мөн АНУ-д барих хариу арга хэмжээний талаар баттай мэдээлэл байхгүй учир ямар хориг байхыг хэлэхгүй гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Оросууд минь муусайн Янкуудад хариугийн сайн Барих хэрэгтэй Бүү бууж өг