“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнээр Монголын шилдэг 9 гарааны бизнес өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

 Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээний эхний шатны сонгон шалгаруулалт 2018 оны 8-р сарын 10-ны өдөр хийгдэж дууслаа. Нийт бүртгүүлсэн 40 гаруй гарааны бизнесүүдийг онлайнаар бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн, шалгаруулалтыг “Seedstars World” байгууллагын хөрөнгө оруулалтын баг хийсэн бөгөөд дараах 9 гарааны бизнесүүд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор сонгогдсон байна.    

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцохоор шалгарсан гарааны бизнесүүд:

●     Erxes Inc: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ

●     Gerege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ, төлбөр хийх платформ

●     iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл

●     Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж

●     Nomadicsoft: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем

●     Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх  систем

●     Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ

●     Pink Kiwi: Онлайн контентоор хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп

●     TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ

Seedstars World байгууллагын зүгээс Монголын гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлж, туршлага хуримтлуулах боломжийг олгохоор Startup Marketing Space төвтэй хамтран ажиллаж, “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнийг 8-р сарын 18-ны өдөр Hub Innovation Center дээр зохион байгуулах бөгөөд тус тэмцээний ялагч гарааны бизнес нь 2019 оны 4-р сард Швейцарь улсад болох “Seedstars Summit” –д оролцон 1,000,000 хүртэлх ам.долларын санхүүжилт авах боломжийн төлөө өрсөлдөх эрхийг авах юм. Мөн ялагч гарааны бизнест RackCorp, ICT Group, IWFCI байгууллагуудаас өөрийн нэрийн 1,000,000 төгрөгийн шагнал тус бүрийг олгоно.

Тэмцээний шүүгчдээр дараах эрхмүүд ажиллана. Үүнд: 

-       Юнител групп, ТУЗ-ийн дарга Р.Ганболд

-       Анд Глобал, Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан

-       ICT групп, Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн

-       Стартап Маркетинг спэйс ХХК, Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа

-       Montgomery Fitch and Associates, Гүйцэтгэх захирал А. Луйс

-       Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, ерөнхийлөгч    Ц.Чулуунзагд

“Seedstars Ulaanbaatar 2018” арга хэмжээнд Юнител групп, Lend.mn, Itools ивээн тэтгэж, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар, Стартап Монгол ТББ, Hub Innovation Center, Швейцарийн Хөгжил, Хамтын ажиллагааны агентлаг, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, ICT групп, RackCorp, IWFCI Монгол, Unread, Ikon болон Зиндаа дэмжин ажиллаж байна.

Сүүлийн шатны шалгаруулалт 8-р сарын 18-ны өдөр Hub Innovation Center-т 13.00 цагаас олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд сонирхсон үзэгчид дараах линкээр бүртгүүлснээр очиж үзэх боломжтой.

Үзэгчдийн бүртгэлийг :  https://seedsta.rs/ulaan18_attend

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2018 

SEEDSTARS Ulaanbaatar, 2018 оны 8-р сарын 18-ны өдөр

HUB Innovation Center

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top