Хятад улс шинэ хүчирхэг зэвсгээ гайхууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Хятадын Xingkong-2 нисэгч төхөөрөмж эхний туршилтуудаа хийжээ. Маневр хийх өргөн боломж, асар хурдтайн ачаар энэхүү төхөөрөмж нь пуужин эсэргүүцэх дурын системээс зайлж чадах аж.

Төхөөрөмжийг пуужин зөөвөрлөгчийн тусламжтайгаар тэнгэрт хөөргөсөн байна. Тэрээр хэдэн минутын дараа зөөвөрлөгчөөс салж, өөрөө бие даасан нислэг үйлдэж эхэлжээ.

Xingkong-2 энэ үед хурдаа улам нэмсээр 6000 гаруй км/цаг хүрч, газраас 30 км өндөрт хөөрсөн аж. Бүхий л маневруудаа гүйцэтгэсний дараа онгоц заасан цэгт амжилттай газарджээ.

Энэхүү шинэ нисэгч төхөөрөмж нь өөрийн цохилтын долгионы тусламжтайгаар хурдаа улам нэмэх боломжтой юм. Xingkong-2 төхөөрөмжийн үндсэн зориулалт нь цөмийн цэнэгт толгойнуудыг зөөвөрлөх явдал гэнэ.

Шинэ төхөөрөмжийг амжилттай туршсан явдал нь Хятадын цэргийн аж үйлдвэрлэл, ялангуяа нисэхийн салбарт Орос, Америкийнхаас огтхон ч хоцрогдоогүй  гэдгийг баталсан байна.

Орон нутгийн цэргийн шинжээчид Xingkong-2 төхөөрөмжийг “технологийн тасархай шийдэл” хэмээн үнэлж байгаа бөгөөд цуврал туршилтуудын дараа түүнийг Хятадын армийн зэвсэглэлд хүлээлгэн өгөх аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.180.56) 2018 оны 08 сарын 17

NUURSTOROGCH NOMER NEG BAT BOH

0  |  0
zochin(24.12.72.48) 2018 оны 08 сарын 15

2 xorsh maany delxiin zer zevsegiin tuux bichij bauna bid zobxon naadamaa xuugeed l lamdaa itgeed l zalbiraad suuna daa

0  |  0
zochin(24.12.72.48) 2018 оны 08 сарын 15

odoo bid negent xotsorson uchir solgolt zovxon deeltei mongol naadam nuudelchin mongol naadamaa xuugeer uxer tergeeree gaixuulaad l mory uralduulaad l nairaa xuugeed l suutsgaaj baixaas daa

0  |  0
ii(66.181.177.211) 2018 оны 08 сарын 14

manaihan idej uuhaas uur yum meddeg yum uu

0  |  0
дэлдэн(103.229.123.200) 2018 оны 08 сарын 14

Монголчуудын шинэ зэвсэг онц аяуултай ...хужээ бол юуч бишээ

0  |  0
Top