Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ нь ойрын хугацаанд 31 удаа сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ 16 сарын дотор сард хоёр удаа сансрын хөлөг хөөргөх юм байна. “Бид маш шахуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Ирэх таван сарын хугацаанд есөн удаа, 2019 оны 2-12 дугаар сард 22 удаа хөөргөлт хийхээр төлөвлөж байна” гэж ISRO-гийн захирал Кайласавадиву Сиван ярьжээ.
Энэтхэг улс түүнчлэн 36 сарын хугацаанд 50 орчим хиймэл дагуулыг тойрог замд оруулах гэнэ. Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага нь 1947 оноос хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. ISRO агентлаг мөн сансрын нисэгчийн хувцас, тоног төхөөрөмж хийдэг аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
MONGOLD GAZRIIN SANSARIIN NISGEGCH