БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын ажилтай танилцлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх  дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй энэхүү эмнэлэг, сургалтын цогцолбор 2020 он гэхэд бүрэн ашиглалтад орох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар өнөөдөр уг эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, Японы талын гүйцэтгэгч компани “Конта констракшн”-ын удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонсов. Эмнэлэг, сургууль, номын сан, оюутны дотуур байр бүхйий иж бүрэн цогцолбороос эхний ээлжинд эмнэлэг, сургуулийн барилгууд баригдаж байгаа аж.

Энд баригдах эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн  хэвтэн эмчлүүлэх бөгөөд ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус болж байгаагаараа онцлог юм.

Ц.Цогзолмаа: Цогцолборын дөрвөн барилгын гүйцэтгэгч шалгарсан. Тэд удахгүй ажилдаа орно.

Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажлын явцтай танилцсаных нь дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эмнэлэг, сургалтын цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа. Барилгын ажлын явц ямар байна вэ?        

-Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байна. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг IMRI аппараттай япон стандарттай эмнэлгийг бид ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах нэг хэрэг. Хамгийн гол нь өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал. Энэ талаар “Жайка” байгууллага дэмжлэг үзүүлж энэ эмнэлэгт суурилуулах орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөмдээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байна. Ямар мэргэжлийн эмч нарыг ямар хугацаагаар сургаж дадлагажуулах вэ гэх мэт асуудлыг одоо ярьж байна. Ингээд  2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ.

-Эмнэлэг, сургалтын цогцолборын барилгуудын заримыг нь Монголын тал барих юм билээ. Эдгээр барилгын ажлууд хэзээ эхлэх вэ?

-Эмнэлэг, номын сан, сургууль, оюутны байр гээд кампус маягаар цогцоороо төлөвлөгдсөн. Монгол Улсын Засгийн газрын хүлээж байгаа үүргийн дагуу дөрвөн барилгын тендер зарлагдаад  14 хоногийн өмнө гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан. Тэд одоо ажилдаа орно. Тэгэхээр өнөөөр бидний танилцаж байгаа энэ барилгын ажлуудтай хамт дээрх дөрвөн барилгын ажлын бүтээн байгуулалт хийгдээд явна. Анх удаа иж бүрэн төлөвлөгдсөн кампус баригдсанаар оюутнуудын сурах орчин  сайжирна. Тэр тусмаа эмч хүн гэдэг хүний амь насыг хариуцдаг хариуцлагаатай мэргэжил. Энэ цогцолбор ашиглалтад орсноор өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж гарах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн түвшнээс шат ахисан үр дүнг энэ цогцолбороосоо хүлээж байгаа. Тиймээс үйл ажиллагааны түвшинд, барилга байгууламж, техник технологийн түвшинд цогцоор нь шийдэж байж нааштай үр дүн гарна.

Эмнэлэг, сургалтын цогцолбор ашиглалтад орсноор иргэдийн хувьд гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасч тэр их мөнгөний урсгал Монголдоо үлдэнэ. Тиймээс энэхүү эмнэлгийн цогцолборыг хурдан ашиглалтад ороосой гэсэн хүлээлт олон нийтэд байгаа.

-Цогцолборын барилгын хөрөнгө оруулалт “Жайка” байгууллагын зүгээс гацаж, бүтээн байгуулалтын ажил удааширч байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тийм асуудал үүссэн юм уу?

-Ямар нэг байдлаар гацаж удааширсан зүйл байхгүй. Ялангуяа Японы Засгийн газрын зүгээс санхүүжилт буцсан, хүлээгдсэн асуудал гараагүй. Монгол Улсын Засгийн газраас үлдсэн барилгуудын хөрөнгө оруулалтын асуудлыг энэ оноос эхлээд гурван жилийн хугацаанд шийдээд явна. 2018 онд л гэхэд 15 тэрбум төгрөг төлөвлөсөн. 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

ichmeer yum [ 122.201.19.99 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 03:45 минутанд

Zahiral bolson Tsolmon odoo bolimoor yum yasan hanaj tsaddaggui yum be. Nuhur ni Luxembourgiin elchin saidaar MAN yalahad ochson, ...uuruu end suudal geed l neheed baih yum, yasan ichih bulchirhaigui bolchhson humuus ve? nuhriinhuu hajuud tendee l hevtej baihgui.... Odoo ASHIUS -iig samrah ni dee

Urgeljlel [ 66.181.177.107 ]      |     2018 оны 8-р сарын 15 -нд, 15:16 минутанд

Bas bidnii ungursun hicheeliin jild guitsetgesen iluu tsagiin hulsiig olgooch, amjaad arai idchiheegui gej naidaj baina. Zahirliin uureg guitsetgegch gesen tushaaliin daguu alban tushaalaa bicheeh, aguu ihiin demiireltei yum shig zahiral geed l medee bichuuleed baih yum.

Bagsh [ 66.181.177.107 ]      |     2018 оны 8-р сарын 15 -нд, 15:12 минутанд

Dugui duguigaa olno l gej ene bagiig heleh baih. ASHUYIS-iig samarch, mungu bosgoh ayndaa ganzaga niileed yavj baigaa hoer doo. Surguuliin zahirliig shaltgaangui halj, namiin nereer ene neg hun bolson. Getel odoo olon huniig halj baina, mudhun hicheel ehellee. Getel surgaltaas hol gadnii gehdee salbartaa dandaa gologdson, ner hund ch ugui uurtuiguu adilhan humuuseer duurgej ugch baina daa. Zahirliin uureg guitsetgegch hun halj solih erhzui baidaggui huulitai gesen dee. MAN-iinhand hamaardaggui bololtoi.

zochin [ 150.129.143.239 ]      |     2018 оны 8-р сарын 15 -нд, 07:22 минутанд

ENE ODOO taniltsaad yakh be, HKURDAN ene yamnii ajliig saijruulj ene abgaig eerchil , hkooson, khudal yrigch abgai

Hi [ 66.181.179.122 ]      |     2018 оны 8-р сарын 14 -нд, 10:55 минутанд

Banzal avgai nar darga boloh yum.

Зочин [ 66.181.182.130 ]      |     2018 оны 8-р сарын 14 -нд, 07:32 минутанд

Цогзолмаа сайд болонгуутаа л өөрт ашигтай асуудалд л хандаж ирсэн.Одоо ч хэвээрээ.ЭМШУҮИС ийн захирлыг сольж бас нэг шуналтай авгайгаар сольсон.Авгай нарын шунал ч барагдахгүй юм даа

zochin [ 202.9.41.170 ]      |     2018 оны 8-р сарын 14 -нд, 06:33 минутанд

Хүүхдээ ойрхон сургуультай болгох гэсэн эцэг эхийн хүслийг ашиглан, жагсаал хийлгэж 4,5 тэрбумын тендерийн өртөгтэй барилгыг улсад 22 тэрбум төгрөгөөр шахаж байгаа Цогцолмаа Чойжилсүрэн 2 шуналтахаа болиоч ээ. Улстөрийг бизнес болгохоо боль.

Go to top of page