“Солдаты” киноны жүжигчид одоо хаана явна вэ...

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Ахлах ахлагч Шматкогийн өвөрмөц инээдийг хамгийн зожиг, эсвэл бүр “тэнгэрийн” бүсгүйчүүд ч андахгүй байх.

“Солдаты” олон ангит киноны анхны цуврал 2004 онд телевизийн дэлгэцнээ гарсан билээ. Бид гол баатар Миша Медведев, энгийн хээгүй Кузьма Соколов, эгэл даруухан Гунько, хөгжилтэй эелдэг Шматко, тэр ч байтугай, зарчимч бус Колобков гээд бүгдэд нь дуртай байсан.

Энэхүү олон ангит кино зарим нэгнийх нь хувьд эхлэл бус байсан хэдий ч тэдний жүжигчний карьерт шинэ мөчир болж чадсан юм.

14 жилийн дараа...

Миша Медведев /Жүжигчин Александр Лымарев/


Хоёрдугаар сезоны дараа Лымаревын баатар 4 жилээр алга болоод дараа нь 6-р сезонд эргэж ирсэн билээ. 2011 оноос хойш жүжигчин залуу хамаг анхаарлаа театрын болон хөгжмийн карьертаа зориулах болжээ. Тэрээр хэд хэдэн жүжгийн дүр бүтээн, Москвагийн клубуудэд DJ-ээр ажиллаж байна.

Кузьма Соколов /Жүжигчин Иван Моховиков/


Соколовын дүрийг бүтээсэн нь Иваны хувьд хамгийн ач холбогдолтой дүрүүдийн нэг болсон байна. Түүний дүр бүхий л 17 сезоны турш өсөн хөгжиж, энгийн байлдагчаас ахлах дэслэгч болтлоо явсан билээ. Тэрээр 2014 онд “Вий” кинонд Халявын дүрд тогложээ. Харин дараа нь түүний жүжигчний карьер уруудах тийшээ хандан, хааяахан олон ангит кинонууд болон клипүүдэд зураг авахуулж байгаа аж.

Георгий Гунько /Жүжигчин Антон Эльдаров/


Байлдагч Гунько түрүүч болсон бол харин Антон Эльдаров гайхалтай сайн жүжигчин болж чаджээ. Тэрээр тайзан дээр ч, тайзны ард ч дүр бүтээсээр байна. Скотт Лэнг /”Человек-муравей”/, Гэбриэл Драммер /”Война”/, Жон Тибитс /”12 лет рабства”/ нар болон өөр 40 гаруй киноны баатрууд түүний хоолойгоор “ярьдаг” аж.

Прапорщик Шматко /Жүжигчин Алексей Маклаков/


“Солдаты” кинотой зэрэгцэн Алексей Маклаков өөр кинонуудад зураг авахуулан, театрын тайзан дээр тоглосоор байлаа. 2004-2005 он бол түүний хувьд уран бүтээлийн маш арвин ургацтай байжээ. “Солдаты” олон ангит цувралаас хойш тэрээр жүжигчний карьераа үргэлжлүүлэн, мөн өөрийн хөгжмийн уран бүтээлд ч ихээхэн анхаарал хандуулсаар байгаа аж. 2007 онд Маклаков “Ё-моё” /Шматкогийн дуртай хэллэг/ хэмээх цомог гаргасан байна. Харин 2010 оноос тусдаа синглүүд бичүүлэх болжээ.

Хошууч Колобков /Жүжигчин Роман Мадянов/


Сүүлийн 10 жилд гарсан Оросын олон кинон дээр Роман Мадяновыг харж болно. Жишээ нь: “12”, “Каникулы строгого режима”, “Выкрутасы”, “Утомлённые солнцем 2: Цитадель”, “Ёлки 2”, “Легенда №17”, Супербобровы” гэх мэт.

Д.Мигаа

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top