Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар дахин дээд хэмжээний уулзалт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

 Хоёр Солонгосын удирдагч нар дахин дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзалт ирэх сарын 12 юмуу 13-ны өдөр Пхеньянд болох талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөх Мүн Чүн Ин мэдээлжээ.

Хоёр Солонгосын сайд нар өчигдөр Панмүнжомд уулзсан билээ. Тэд удирдагч нарынхаа уулзалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар тохиролцсон байна.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмүнжомд уулзсан билээ. Энэхүү уулзалт нь хоёр Солонгосын олон жилийн таагүй харилцаанд цэг тавьж, нэгэн үндэстэн эвлэн нэгдэх замын эхлэлийг тавьсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.31) 2018 оны 08 сарын 16

mongold ashigtai

0  |  0
mongol(24.12.72.48) 2018 оны 08 сарын 15

ene 2 niilbel mon xuchirxeg uls garna daa

0  |  0
Hyy(103.212.116.133) 2018 оны 08 сарын 14

***

0  |  0
Top