АНУ-Хятадын худалдааны дайн шинэ түвшинд хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 15

Хятад улс Олон улсын худалдааны байгууллагад Вашингтоны эсрэг нэхэмжлэл гаргасан тухай БНХАУ-ын Арилжааны яам мэдэгджээ. АНУ-ын зүгээс фотоэлементүүд болон нарны зайн импортод 30 хувийн татвар ногдуулахаар болсны хариуд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа аж.

АНУ-ын татварын энэхүү шийдэл нь зөвхөн Хятад улсын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй, Олон улсын худалдааны байгууллагын дүрэм журам, зарчим, нэр хүндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Мөн Америкийн эрх баригчид Олон улсын худалдааны байгууллагын дүрэм журмыг хүндэтгэн сахин мөрдөх талаар тодорхой үйлдлүүдийг хийн, худалдааны салбарыг хэвийн түвшинд хүргэхийн тулд алдаатай шийдвэрүүд гаргахаа зогсоохыг Хятадын яамны зүгээс уриалжээ.

АНУ болон Хятад улсын хоорондох худалдаа арилжааны харилцаа 2018 оны эхнээс хурцадмал байдалтай болоод байгаа билээ. Түүний шалтгаануудын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд хамааралтай сөрөг арга хэмжээнүүдийг авч эхэлсэнтэй холбоотой юм.

Хоёр улс харилцан бие биеийн импортод хязгаарлалт тавьсаар байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй тэрбум долларын хэмжээнд хүрээд байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.31) 2018 оны 08 сарын 16

KUB ULS UNDSEN HUULIA OORCHILJ OMCHTEI KOMUNIZM BAIGUULJ BAIGAA

0  |  0
zxz(155.4.22.143) 2018 оны 08 сарын 16

hujaagiin hulhi muu baraag barag tatvargui oruulj bsan tsag unguruud hujaa nar booj uheh deeree tulj bna

0  |  0
иргэн(202.179.25.27) 2018 оны 08 сарын 15

АНУ Хятад ингэж байгаад Зэвсэгт мөргөлдөөнд хүрэх вий дээ тэгвэл ч Аюул болно шүү

0  |  0
Top