Японы соёлын өдөрлөг үнэ төлбөргүй болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 15

  Японы Элчин сайдын яам болон Япон соёлыг сонирхогчдын холбоо хамтран энэ сарын 18-нд “Япон поп соёлын өдөрлөг-2018” үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь жил бүр зохион байгууллагддаг юм. Энэ өдөр маш олон тэмцээн уралдаан зарлагдаж, түрүүлсэн хүнд Япон улсад долоо хоног аялах эрх олгодог аж. 15-30 насны Монгол Улсын иргэд өөрийн дуртай хүүхэлдэйн кино, тоглоомын дүр, дуучин, жүжигчний дүрд хувирч бусад дүрүүдтэй өрсөлдөхөөс гадна шинэ танилтай болж, найзын хүрээгээ тэлэх боломжийг энэхүү өдөрлөг олгож байгаа гэнэ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.31) 2018 оны 08 сарын 16

hoolnii

0  |  0
Top