Хүнийг залуужуулах анхны туршилт амжилттай болжээ

Калифорнийн “Ambrosia” компани хүний зөөлөн эдийг залуужуулах туршилт хийж эхэлсэн байна. Зохих туршилтыг хулгана дээр хийжээ. Түүний үр дүн нааштай болсон байна.

Өнөөдрийн байдлаар туршилтад оролцох сайн дурынхныгшилж сонгож байгааг мэдээлж байна. Туршилтад 25 хүртэлх насны хүмүүс хэрэгтэй бөгөөд тэд өвөрмөц “донорын” хувиар оролцох ажээ. Энэ туршилтад нийтдээ 600-гаас илүүгүй хүн оролцох юм байна.

Мэргэжилтнүүд бас туршилтын гол зарчмыг тайлбарлажээ. Тодруулбал, 25-аас залуунасны донороос тодорхой хэмжээний плазм авч, 35-аас дээш насныханд хийх гэнэ. Хоёр өдрийн хугацаанд оролцогч бүрт 1,5 литр плазм хийх ажээ.Туршилтад төлбөртэй оролцох бөгөөд ойролцоогоор 8 мянга орчим доллар төлөх хэрэгтэй болж байна. Судалгааны эцэст 35-аас дээш насны бүлгийнхний цусан дахь биохимийн байдал залуужих тийшээ өөрчлөгдөх ёстой гэнэ.

Энэ санаа нь дэлхийн янз бүрийн орны эрдэмтдийн ширүүн шүүмжлэлтэй тулгарчээ. Тухайлбал, биохимийн аргаар хиймлээр залуужуулах боломжгүй хэмээн гутранги санаа бодолтнууд нотолж байна.

 

Б.Баргужин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page