Т.Хүрэлхүү: Бид аргагүй байдалд орсондоо л тээврийн үнийг нэмж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 15

  Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 8-10 хувиар нэмэгдэж байгаа гэсэн мэдээллээр Хот хоорондын тээвэр эрхлэлтийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүүгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсад хот хоорондын тээвэр ямар түвшинд байгаа вэ?

-Манай улсад нийт 72 чиглэл, 59 аж ахуй нэгж, мянга гаруй хот хоорондын тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс 800 орчим тээврийн хэрэгсэл, 45 том оврын автобусаар жилдээ 2.3 сая, сардаа 180-110 мянга, өдөрт 6-7 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар ажилладаг.

-Хот хоорондын тээврийн хөлс өмнөх жилүүдэд хэдэн төгрөг байдаг байв?

-Бид 2013 оноос эхлэн нэг хүн тутамд км нь  55 төгрөг гэж тооцдог болсон боловч 31-43 төгрөгийн үнээр бүхэл бүтэн 10 жил үйлчилж байгаа. Яагаад гэвэл хулгайн тээвэр буюу жижиг машинаар хот хооронд хүмүүсийг тээвэрлэдэг хүмүүс маш олон болсон учраас бид яг заасан үнээсээ доогуур үнээр үйлчилдэг. Манай үйлчилгээ гуравхан хүнтэй ч байсан хамаагүй явах газар руугаа явдаг. Үүнээс үүдэн суудал ашиглалтын хувь буурч бид ашиггүй зарлага маш ихээр зарцуулдаг.

-Одоо үнэ хөлсөө хэдэн хувиар нэмж байгаа вэ?

-Бид Сайдын жишиг тарифт нийцүүлэн 8-10 хувиар нэмэх талаар эрх баригч сайд нарт хүсэлт илгээсэн байгаа. Энэ нь тээврийн үнэ тэнгэрт хадна гэсэн үг биш. Хэрвээ Хөвсгөл аймаг руу 32 мянган төгрөгөөр явдаг байсан бол 40 мянган төгрөгөөр явдаг болох юм.

-Яагаад үнээ нэмэхээр болов?

-Бид  бензиний үнэ 980 төгрөг байхад 55 төгрөгөөр үйлчилж эхэлсэн. Гэвч жилээс жилд шатахууны үнэ, тээврийн хэрэгслүүдийн сэлбэгийн үнэ өссөөр бидэнд үнээ нэмэхээс өөр гарц үлдсэнгүй. Хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг манай байгууллага өр ширэндээ баригдаж хаалгаа барих дээрээ тулж байна. Зардлаа нөхөхийн тулд бид 10 жил хичээсэн. Хэрвээ энэ асуудлыг хүлээн авч, шийдэж өгөхгүй бол бид одоо хөдлөх аргагүй болно. Хэрэв манай байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орох юм бол энэ оюутнууд, хот хоорондын ажилчид бүгд дагаад зогсонги байдалд орох аюултай. Бид өөртөө ашигтай байлгах гэж үнээ нэмэх хүсэлт гаргаагүй. Бидэнд хүмүүсээ тээвэрлэх түлш, бас ажилчдын маань цалин л хэрэгтэй байна.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.11.10) 2018 оны 08 сарын 19

6 jiliin omno dollor 1270 togrog bsn odoo 2600 bolchloo.6 jiliin omno atar talh 650 togrog bsn odoo 1200 boltson bhd. Yaaj vndsen vneree yawah we de

0  |  0
Zochin(103.26.193.79) 2018 оны 08 сарын 16

Yaaj bodsonch 10 jiliin omno vneree yaaj yawah we d.10 jiliin xugtsaand bvh ymnii vne nemegdtsen bhd.binzen xed daxin osloo.iim bhd vnee nemehgvi yhiin tengert xadtal ni neheh gd bga bish.xuulind zaasan jishig vneneereel yaway gj bn sht oilgoj unshaach

0  |  0
иргэн(202.9.42.10) 2018 оны 08 сарын 16

ХҮРЭЛХҮҮ үнээ нэмээд тун удахгүй МАН үнэ нэмлээ ард түмэн хэцүү амьдарч байхад гээл бөөн ардчлал яриал бид дэмжээл явнадаа

0  |  0
Зочин(64.119.27.222) 2018 оны 08 сарын 16

Төрөөс /эрх бүхий төрийн байгууллагаас/ хуучин тарифаар зорчигч тээвэрлэх хүсэлтэй компани, иргэдийн дунд нээлттэй тендер зарлаач. Тэгээд л энэ худалч, шуналтангуудыг шугамнаас нь гарга. Асуудлыг иргэдэд ашигтай шийдэх гарц энэ л байна.

0  |  0
Зочин(64.119.27.222) 2018 оны 08 сарын 16

Эд нар бүр даврах юм аа. Бүх аймгийн шугаманд 7 хоног /нууцаар/ ажлын зураг авалт хийгээд үзээч. Жолооч нар нь ”туулайнаас” хэдэн төгрөг сэм авч байна. Жижиг ачаанаас хэдийг олж байна. Замын зоогийн газарт хэрхэн хоол гүзээлж, урамшил авч байгааг нь тогтоо л доо. Компаниуд нь бол ашиггүй байх үндэслэл маш бага. Одоо бол зорчигчид хувийн унаа, бага оворын автобус, микронд бараг суухаа больсон шүү дээ. Тэгэхээр автобуснууд суудал дүүрэн л явж байгаа. Яахав хаяа нэг цөөвтөр суудал хоосон явдаг л биз.

0  |  0
Уйлчлуулэгч(103.229.120.80) 2018 оны 08 сарын 15

Аргагуй дээ ? Зам муу зардал өндөр гарнаа ? Унэ өсөхөд муу тавигдсан автозам нөлөөлнө дөө

0  |  0
Zochin(66.181.161.32) 2018 оны 08 сарын 15

Chaddagt ni ogoo vne nemehgvi ywah hhk nuud bga shvv

0  |  0
Цэрэн(150.129.143.183) 2018 оны 08 сарын 15

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ойрын жилүүдэд нэмээгүй учир нэмэх нь зөв байх .Харин Е баримт өгдөггүй л юм даа Одоо 10 хувь нэмээд баримт өгөх байхаа.

0  |  0
Zochin(213.127.86.115) 2018 оны 08 сарын 15

Nemelgui yahav, mongol shig hyamd teevriin zardal bagatai uls baihgui shuu

0  |  0
10% gene shu(202.55.191.42) 2018 оны 08 сарын 15

8-10% nemne genee. 32000 baisan 10% nemegdeed 35000 orchim l bolmoor yum. 40000 geheer yaj 10% nemsen bolj taardin be. Ene setguulch gj haynaj shalgadgumu yu bichij baigaagaa.

0  |  0
иргэн(202.179.25.27) 2018 оны 08 сарын 15

Иргэд ээ Шулж мөлжих болохоороо Та нар ч сайн л даа Ичгүүр сонжуургүй амьтад жаахан Мөнгөжиж Хөл дээрээ тогтоод ирэхээр л Шунал нь улам хөдөлж Иргэд ээ яаж Шулж мөлжихөө л бодно биз Яаж ажилаа улам сайжруулж Иргэд дээ Хөнгөн үйлчихэв ээ гэж бодохын оронд Оюун санаанд хамгийн түрүүнд Мөнгө л гэдэг бодол санаа орж ирдэг аан

0  |  0
Top