Дарангуйлагч эцгээ хөнөөсөн гурван охиныг 8-20 жилийн ял хүлээж байна

Москвад өнгөрсөн долдугаар сарын 27-нд гурван охин төрсөн эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. 19, 18, 17 настай эгч дүүс эцгийнхээ дарамтыг тэвчихээ болиод уг хэргээ үйлдсэн гэж мэдүүлж байгаа юм. 57 настай Михаил Хачатурян нь охидоо болон эхнэрээ хөнөөнө гэж сүрдүүлдэг байжээ. Шүүхээс охидыг урьдчилан тохиролцож бүлэглэн хүний аминд хүрсэн гэж буруутгаж байгаа аж. Тэднийг 8-20 жилийн хорих ял хүлээж байгаа юм. Эгч дүүс одоо мөрдөн байцааж тусгаарлах газарт өөр өөр камерт хоригдож байгаа аж.

Хүүхдийн эрхийг хамгаалах албан тушаалтан Анна Кузнецова гурван охины хамгийн багатай нь уулзсан байна. Мария Хачатурян болсон явдалд маш ихээр гэмшиж, харамсаж байгаа аж. Хүүхдийн эрхийн мэргэжилтний ярьж байгаагаар Мария охиныг мөрдөн тусгаарлах газарт сургуульд нь сургах боломжтой гэнэ. Охинд одоо ээж юмуу эгч нарын нэгнийх нь тусламж их хэрэгтэй байгаа аж.

Гурван охины ээж Аурелия Дундук нас барсан нөхөр нь түүнийг байнга зодож, хөнөөнө гэж сүрдүүлдэг байсан талаар ярьжээ. Бүсгүй удаан хугацаанд тэссэний эцэст гэрээсээ явсан байсан аж. Нөхөр нь хүүхдүүдээ түүнтэй хамт явуулаагүй байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page