Филипп Киркоров, Ольга Бузова нарын дууг хоригложээ

  Новгородын “Олимпиец” хүүхдийн зусланд Оросын рэпер болон поп дуучдын хит дуунуудыг хоригложээ. Зуслангийн захиргаа хүүхдүүд сонсч болохгүй дуучдын нэрсийг багтаасан хар жагсаалт гаргасан байна. Түүнчлэн хүүхдүүдэд сонсгож болохгүй үгсийг гаргажээ. Уг хар жагсаалт цахимаар цацагдсан байна.

Хар жагсаалтад орсон дуучдын дотор Ольга Бузова, Филипп Киркоров, Монеточка, рэпер Скриптонит, Элжей, ЛСП, Тимати, Face болон Pharaoh нар багтжээ. Оросын дуучдаас гадна Америкийн рэпер Lil Pump-ийн бүх уран бүтээлийг хүүхдүүд сонсох ёсгүй гэж үзсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page