2-12 насны хүүхдийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамруулна

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжинэ. Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлын эрчмийг бууруулах зорилготой.

Уг хөтөлбөрийн хүрээнд:

  • Шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд-амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
  • Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх
  • 2 -12 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.


Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах юм.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 202.131.245.182 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 06:19 минутанд

hubiin hebshliin emneleg arai l dendvv vnetei gesen murtlu nutiin barimt uguhgvi vvniig shalgah heregtei

erka [ 139.5.216.156 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 04:00 минутанд

hurdan hiigeechee shudnii emleg chni baahan ochertei uilchluulj chadahgui bna

Go to top of page